Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Масаяа Фантазиста Монголд!


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Lava Club
  • Тоглолтын төрөл:
  • Digital Electronic Party
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 21+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Tokyo Underground Music Label JazzySport Captain, CEO, DJ, Producer, Sportsmaster Masaya Fantasista 4/20nd 8pm LAVA CLUB, Ulaanbaatar!!!


Support DJs:
Odonbat
BTB
Deckon /D Hopes & NYAM/

Масаяа Фантасиста

2001 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Япондоо төдийгүй дэлхий даяар алдартай DJ Mitsu The Beats, Cro-Magnon зэрэг авьяаслаг хамтлаг уран бүтээлчдийг гаргаж ирсэн Жаззи Спорт пянзны дэлгүүр болон продакшний ахмад, СЕО, Масаяа Фантасиста бол хүсэл мөрөөдлөөрөө амьдрахийг хүсэгч залуучуудын хувьд амьд жишээ юм.

Бага наснаасаа төгөлдөр хуур хөгжим тоглож эхлэсэн тэрээр орчноосоо шалтгаалж Жазз хөгжмийн нөлөөнд өссөн бөгөөд 90-ээд оноос хипхоп хөгжмийн урсгалын нөлөөнд автсан байна. Мориока хотын хамгийн нэртэй газруудын нэг ДЖ Бар Дай клубд 4 жил дийжэй-дсэний дараа Токио хотод ирж их сургууль дүүргэж, Японы гудамжны хөгжмийн лэйблүүдийн анхдагчдын нэг Файл Рекордс-д ажиллаж эхэлсэн байна.

2001 онд Жаззи Спорт продакшнаа байгуулсан ба Жаззи Спорт өдгөө дэлхийн олон орны уран бүтээлч хөгжим сонирхогч залуучуудын дунд хэдийн танил болсон өндрөөр үнэлэгдсэн андэргаунд лэйбл юм.

Байнгын шинэ дуугаралт, шинэ санаа эрэлхийлэгч тэрээр Японы болон Европын авьяслаг маш олон уран бүтээлчидтэй хамтран Breakthrough, Physical Sound Sport, Теттори БЛК зэрэг хамтлаг, проект, төсөлүүд мөн урлагын “Синема Караван" төслийн хөгжмийн ба спорт контент хариуцсан удирдагч юм.

Спортын салбарт тэрээр хөгжмийн салбараас дутахгүй идэвхтэй бөгөөд 2006 оны Японы Адидас заалны хөлбөмбөгийн аварга мөн дэлхийн аваргын 2 дугаар байрын эзэн. Цанын спортын алдартай Вектор Глайд компанийн цанын аялалын хамтрагч, уулын болон авиралтын спортыг Японд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулагч, Японы авиралтын спортын тэмцээнүүдийн албан ёсны Дийжэй, спорт урлаг хосолсон амьдралын хэв маяг бүхий Жаззи Спорт нэрийн амьд төлөөлөгч, авьяслаг уран бүтээлч тамирчин.

info & for table bookings:
7755-6060 / 7755-6161

Address: ICC Tower 19 / 20 Floor, Jamiyan Gun Street-9, 1st County, Sukhbaatar District

Ulaanbaatar, Mongolia

Box Offices locations