Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Мөнхийн Хүсэл


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2019.05.02
  • Уран бүтээлч:
  • Мөнхийн ХҮСЭЛ
  • Тоглолтын төрөл:
  • Сонгодог концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • 90 минут
  • Насны ангилал:
  • 4+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 20,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


СУИС-ийн ХУС-ийн төгөлдөр хуурын сургалт, тоглоочийн хөгжлийн түүхэнд нэгэн шат ахихуйц тоглолт болох гэж буйд багш хүний хувьд таатай байна. Мөнхийн Хүсэл нь 2015 -2018 онд СУИС-Хөгжмийн Урлагийн Сургуулийн бакалаврын сургалтанд миний ангид элсэн суралцаж амжилттай төгсөж үргэлжлүүлэн магистрт суралцаж байна. Суралцаж байх хугацаандаа олон улсын уралдаан тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож, бие даасан уран бүтээлийн тоглолтуудыг тоглож байсан. Хүсэл хэдий бага наснаас эхлэн мэргэжлийн сургалтанд хамрагдаагүй ч богино хугацаанд өөрийгөө нээн хөгжүүлж чадсан нь хөгжимд хандах хандлага, хичээл зүтгэлийн дээр байгалаас өгөгдсөн онцгой авъяастай юм.

Гоцлол хөгжимчин байна гэдэг нь төгөлдөр хуурчаас их тэвчээр, хөдөлмөр, сэтгэл, авъяас байхаас гадна төгөлдөр хуур тоглодог хүн болгон төгөлдөр хуурч гоцлооч хөгжимчин болж чаддаггүй. Энэ бол байгалаас заяагдсан хүмүүс байдаг юм. Эдгээр шинж чанар Хүсэлд шингэсэн байдаг юм.

Уран бүтээлийн тоглолтонд тоглогдож буй Шопены 24 прелюди нь төгөлдөр хуурын бүтээлүүдийн урын санд прелюди гэх төрөлд томоохон эргэлт, шинэчлэлийг хийсэн гэж үздэг. Хэдийгээр Гуммель, Мошелес, Калькбреннер Шопены өмнө прелюдүүд хэвлүүлсэн байдаг ч үнэндээ 24 прелюди, Оп. 28 нь бүхэлдээ онцгой өвөрмөц үзэгдэл бөгөөд олон талт санал бодол, амьдралын баяр баясгалан уйтгар гунигийг 24 хөгөөр илэрхийлсэн. Дэлхийн концертын эргэн тойронд энэхүү бүтээл нь байнга тоглогддог төгөлдөр хуурчдын урын санд хадгалагддаг үнэт бүтээл юм.

А.Шнитке нь 20-р зууны Герман-Оросын нэрт хөгжмийн зохиолч. Тэрээр хоёрдугаар үеийн гэж нэрлэгддэг Оросын алдартай хөгжмийн зохиолчдын нэгэн төлөөлөл билээ. Түүний уран бүтээлүүд орчин цаг үеийнхээ тулгамдаж буй асуудлууд , хүн төрлөхтний хувь тавилан, соёлын талаар хөндсөн байдаг төдийгүй өргөн цар хүрээ бүхий санаа сэдэл, эрс тэс ялгаа бүхий драмын зохиолууд, төгс утгатай хөгжмийн ая зэрэг онцлогтой. Түүний зохиолд атомын бөмбөгдөлтөөс үүдсэн цуурай, эмгэнэлийг тусган үзүүлсэн байдаг хийгээд хорвоо дэлхий дээрх хувиршгүй хор уршиг, хүний урвамтгай зан чанараас үүдэх ёс зүйн илжрэл болон хувь хүний дотор агуулагддаг сайн сайхан бүхэнд уриалан дуудсан байдаг.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны залуу төгөлдөр хуурч Мөнхийн Хүсэлийн энэхүү оройны тоглолт нь Монгол улсын ДБЭТ тайзнаа анх удаа бүрэн хэмжээнд тоглогдож буй бүтээлүүд, мөн ӨМӨЗО-оос анх удаа тоглож буй залуу төгөлдөр хуурч юм.


Цэндоржийн Энхтөр /СУИС хүндэт профессор/

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389