Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Novel Melody


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Филармони
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


NOVEL MELODY – 2019

Морин хуурын чуулгын "Novel melody" концерт нь анх 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглож эхэлсэн ба 2015 оноос хойш нээлтийн концертын өдөр буюу жил бүрийн 4 сарын 16 нд уламжлал болгон шинэ уран бүтээлээр урын сангаа баяжуулан тоглолтоо хийж байна. Энэ жилийн нээлтийн концертоо "Учиртай гурван толгой" дууриас сэдэвлэн Д.Түвшинсайханы найруулга "Учиртай дөрвөн толгой" сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Төгсгөлгүй" танго сюит-ээр нээх гэж байна.

Тоглолт: 2019 оны 4 р сарын 16 нд
Эхлэх цаг: 18:45
Тоглох газар: Улсын филармонийн концертын танхимд
Тоглолтын нэр: Novel melody-2019
Хэлбэр: сюит / чуулбар

"Учиртай дөрвөн толгой" сюит
Хөгжмийн зохиолч: Б.Дамдинсүрэн, Б.Смирнов
Сюитын найруулжуулга хийсэн: Д.Түвшинсайхан
Сюитын тайлбар: Монголын орчин цагийн театрын анхны том хэлбэрийн бүтээл Учиртай гурван толгой дуурийг Худалдаачин, Дагуулуулд, Бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган – Хоролмаа, Бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулжуулга хийн тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлэхээс гадна мэргэжлийн сургалттай их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн баяжилтыг нэмэгдүүлэхийг зорисон болно.

"Төгсгөлгүй" танго сюит
Хөгжмийн зохиолч: Х.Алтангэрэл
Сюитын тайлбар: "Төгсгөлгүй" балет нь ДБЭТ-ын захиалгаар 2014 онд бичигдсэн Монголын анхны танго балет юм. ДБЭТ нь урын сангаа шинэчлэх зорилгоор залуучуудын хайр сэтгэлийг харуулсан орчин үеийн сэдвээр "Төгсгөлгүй" танго балет бичүүлсэн бөгөөд цомнолыг Ч.Мөнхзул бичиж, Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан байна.Аргентины алдарт танго бүжгийг сонгодог бүжгийн элементтэй хослуулж хийсэн энэ балет нь манай балетын төрөлд нэгэн шинэ төрлийг оруулж ирсэн бөгөөд балетын жүжигчдийн ур чадварыг хөгжүүлж, чөлөөт бүжгийг сонгодог бүжигтэй хослуулснаараа онцлог болсон.
Монгол Улсын Морин хуурын чуулга
Удирдаач: Н.Жигжиддорж

Box Offices locations