Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Ж.Чулуун - 90 жил" хүндэтгэлийн концерт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын суут хөгжмийн зохиолч, удирдаач ТШ, АЖ Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ой 2018 оны 12-р сард тохиож байна.

Ж.Чулуун нь монголын хөгжмийн зохиолчдын шилдгүүдийн нэг юм. Тэрээр алдарт "Уран хас" балетын хөгжим, хийл найрал хөгжимд зориулсан бүтээлүүд, 10 гаруй киноны хөгжим, томоохон дууны бүтээлүүдийг дахин давтагдашгүйгээр туурвисан манай гайхамшигт хөгжмийн зохиолчдын нэг билээ.

Тэрээр хөгжмийн суут зохиолч төдийгүй монголын сонгодог урлагт жинтэй нэмэр оруулсан чадварлаг удирдаачдын нэг байв. Тиймээс ч түүний залгамж халаа, дэг сургууль өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

УДБЭТ-ын хамт олон Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойд зориулан Дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн "Гала" тоглолтыг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Тус тоглолтонд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, балетын гоцлоочид, балетын жүжигчид, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, АЖ А.Долгор, ҮУИТ-ын үндэсний найрал хөгжим, Улсын филармонийн симфони найрал хөгжим зэрэг уран бүтээлчид оролцох болно.

Box Offices locations