Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Прозит-2019 UB NEW YEAR'S CONCERT


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2018.12.17
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • 80 минут
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 50,000 ₮
    • 50,000 ₮
    • 40,000 ₮
    • 40,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


“Prosit-2019 “


Жил бүрийн 1-р сарын 1-нд 11:15 цагт Венийн филармоний Оркестр нь алдарт Musikverein-ийн Aлтан танхимд Шинэ жилийн концертыг тоглож, дэлхий ертөнц шинэ оны анхны өдрийг эгшиглэнт хөгжмөөр угтдаг заншилтай билээ.

Дэлхийн хамгийн алдартай концертыг 90 гаруй оронд телевизээр шууд дамжуулан, сая сая үзэгчдэд хургэдэг юм.

Венийн филармонийн шинэ жилийн концертын хөтөлбөрт Австрийн сонгодог хөгжмийн шилдгийн шилдэг бүтээлүүдийг жил бүр дэлхийн хамгийн шилдэг удирдаачдаас урьж тоглодог заншилтай билээ. Марис Жансонс (2016), Густаво Дудамел (2017), Риккардо Мути (2018), Христи Тилеман (2019) нар урилгаар оролцсон байдаг. Үүнд Штраусын гэр булийнхний зохиосон хөгжилтэй вальсын аялгуунууд шинэ оны эхний өглөө дэлхийн сая сая хүнд аз жаргалын илч болсоор ирсэн юм.

Венийн филармоний хөгжимчид олон улсын найрал хөгжмийн дээд лигт зохих ёсоор тэргүүлж явдаг билээ.

Musikverein-ы Алтан танхим нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн сайхан танхимуудын нэг юм. Уг концертын тасалбар нь маш эрэлттэй байдаг тул хамгийн азтангуудад л үзэх ховор завшаан тохиодог билээ.

Монгол улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулан МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөл, УДБЭТ-тай хамтран Монголд анх удаа Австрийн сонгодог хөгжмийн зохиолчдын, тэр тусмаа Йоханн Штраусын сэтгэл сэргээсэн уянгалаг вальсын аясаар УДБЭТ ын тайзнаа 2018.12.17-ны 19:00 цагт „Prosit 2019!“ Шинэ Жилийн Концeртoo Монголын сонгодог урлагийн хорхойтнууддаа толилуулахад бэлэн болоод байна.

Дуу хөгжим хүний сэтгэлийг маш богино хугацаанд асар их догдлуулж чаддаг агуу хүчтэй зүйл билээ. Та бүхэн энэ үдшийг хамтдаа өнгөрүүлж, Венагаас ирж буй аз жаргалын уур амьсгалыг хуваалцан, Шинэ 2019 оноо аз жаргалаар цэнэглэхийг урьж байна.



Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389