Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


NOVEL MELODY Цөөхүүл хөгжмийн концерт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монгол Улсын Морин хуурын чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Цөөхүүл хөгжим

XVII зууны эцэс дэх нийгмийн өөрчлөлт цоо шинэ гоо зүйн ухамсар болон хөгжмийн амьдралын нэлээд нарийн хэлбэрүүдийг үүсч буй болгоход хүргэсэн. Ингэснээр хөгжим нь зөвхөн хаад ноёдын орднуудад төдийгүй, бас язгууртнууд, хөрөнгөтнүүдийн гэрт ч цуурайтах болов. Үүнтэй уялдан өргөн хүрээний сонирхлыг хангасан, тухайн тохиолдолд бага хэмжээний хамтлагуудад зориулсан хөгжмийн хэрэгцээ их хэмжээгээр нэмэгдсэн.

Цөөхүүл хөгжмийн бүтээлийг тоглосноор хөгжимчин бүр өөрийн онцгой ур чадвараа бүрэн харуулах боломжтой болдог. Хөгжмийн бүтээлийн цар хүрээ өргөсөж, хамтран тоглох мэдрэмж нэмэгдэж, зохиолуудынхаа утга агуулга, маяг хэлбэрийг тусган, уран сайхны нарийн ойлголттой болох бөгөөд улмаар чадварлагаар илэрхийлэн хүргэхэд оршино.

Цөөхүүл хөгжим гэсэн ойлголтод:

  • Гоцлол буюу solo / ихэвчлэн цөөхүүл хөгжим гэсэн ойлголтонд багтдаггүй/
  • Хоршил буюу duet нь хоёр хөгжмийн зэмсэг тэнцүү үүрэгтэй оролцохыг хэлэх бөгөөд төгөлдөр хууртай хамсарсан тохиолдолд хоршил бус гоцлолын хамсраа болдог.
  • Гурвал буюу trio нь гурван ижил эсвэл өөр өөр хөгжмийн зэмсгүүдэдэд бичигддэг.
  • Дөрвөл буюу quartet, утсан хөгжмийн дөрвөл нь цөөхүүл хөгжмийн хамгийн түгээмэл хэлбэр юм.
  • Тав буюу түүнээс дээш хөгжмийн бүрэлдэхүүнээр хамтран хөгжимддөг.



Box Offices locations