Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ж.Верди "Трубадур"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2018.02.3, 02.4
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • 150 минут
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Дөрвөн үзэгдэлт дуурь

Хөгжим: Ж.Верди
Цомнол: С.Каммарано
Удирдаач: УГЗЖ.Бүрэнбэх
Найруулагч: УГЗЛ.Эрдэнэбулган
Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ
Анх тайзнаа: 1853.01.19
Манай тайзнаа: 1994.05.28

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох "Трубадур" дуурь нь дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй. Энэ дуурийг анх 1853 оны 1-р сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан бол 140 гаруй жилийн дараа Монголын тайзнаа амилуулсан билээ.

Дуурийг анх тавьсан тэр өдөр аймшигтай аянга цахилгаантай байсан гэдэг. Энэ нь дуурийн агуулгыг илүү тодруулж өгснөөс ч тэр үү "Трубадур" анх тавигдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл зуун дамжин үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Бидний амьдралын нэгэн хэсэг болсон олон аялгуу, дуу "Трубадур" дууриас эхтэй.

Иргэний дайны түүхэн цаг үе, түүний дунд хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт, баяр гуниг зэрэг хүний амьдралд тохиож болох сэтгэлийн олон янз хувирал, дотоод зөрчил, мөн чанарыг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлж чадсан "Трубадур" үзэгчдийг өөртөө бүрэн автуулах увдистай бүтээл юм.

Дуурийн цомнолыг Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн "Эль Троватор" хэмээх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано бичсэн байна. Дуурьд 15-р зууны үйл явдлыг өгүүлэх ба Ди Луна гүнгийн өвчтэй бага хүүг нэгэн цыган авгай хорлосон гэж ам дамжин ярьцгаадаг. Ингэж гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө цыган авгайг амьдаар нь шатаажээ. Үхэхийнхээ өмнө цыган авгай өөрийнхөө өшөөг заавал аваарай гэж охиндоо захиад нэгэн нялх хүүг үрчлүүлэн орхино. Хэдийгээр гүнтэн шулам авгайн шатсан ясыг харсан ч өөрийнхөө хүүг үхээгүй гэж итгэсээр насыг барна. Тиймээс Ди Луна гүн зэрэг залгамжилсан өөрийн том хүүд Азученаг заавал олохыг даалгана...

Дуурийн үйл явдал нь Азучена болон залуу Ди Луна гүнтэн, түүний хайртай бүсгүй, гүнгийн эхнэр болохоор хүлээж буй Леонора хатагтай, гүнгийн өрсөлдөгч Манрико (гүнгийн төрсөн дүү боловч тэд өөрсдөө мэдэхгүй) гэсэн дөрвөн дүр дээр тулгуурлан өрнөдөг.

Гол дүрүүд:

ДИ ЛУНА, Арагоны залуу гүнтэн (баритон) - Ч.Энхтайван
ЛЕОНОРА, сурвалжит охин (сопрано) - С.Мөнгөнцэцэг
АЗУЧЕНА, Бискайн цыган бүсгүй (меццо-сопрано - М.Дариймаа
МАНРИКО, Бискайн хунтайжийн хурандаа, трубадур (тенор) - Б.Батжаргал
ФЕРРАНДО, гүнгийн харуулын ахлагч (бас) - О.Хүрэлбаатар
ИНЕС, Леонорагийн найз (сопрано) - Э.Адъяасүрэн
РЮИЦ, Манрикогийн найз (тенор) - М.Даваадорж
Өвгөн цыган (бас) - С.Бат-эрдэнэ
Элч (тенор) - М.Даваадорж

Үйл явдал XV зууны Испанийн иргэний дайны үед өрнөнө.

УДБЭТ-ын найрал дуучид оролцож, симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ-ын касс ба дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389, 99196609, 98886609