Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


К.Людвиг "ОДДЫН ӨВЧИН"


  • Хаана:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2018.11.15, 11.16, 11.17, 11.18, 11.21, 11.22
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 2 цаг
  • Насны ангилал:
  • 18
  • Тасалбарын үнэ:
    • 50,000 ₮
    • 25,000 ₮
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ 11 дүгээр сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болоод байна.

Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзыг эзэгнэж, Холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа инээд баяслыг түгээх нь гарцаагүй.

Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд хэдийнэ танил болсон зохиолч юм. Түүний "Гол дүрийн амрагууд" жүжгийг УГЗ найруулагч Н.Ганхуяг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.

Орчин цагийн театрын шинэ урсгал чиглэлээр жүжиг найруулж, зохиодог Кен Людвиг нь нийгэм, цаг үе, хүмүүсийн харилцааны хүрээнд тулгамдсан эмзэг асуудлыг цаг ямагт хөндөж соёл иргэншил, технологийн дэвшил, оюун ухааны шинэчлэлийн эерэг, сөрөг талыг гэр бүлийн хүрээнд тавьж, хүн нийгмээс ямагт хариу нэхэж байдгаараа өвөрмөц зохиолч. Драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой гаргадаг нь Кен Людвигийн бусдаас ялгагдах нэгэн онцлог юм.

"Оддын өвчин" инээдмийн жүжгийн продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, Ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, Уран сайхны удирдагч, орчуулагчаар УГЗ Н.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор УГЗ Г.Энхбаяр, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд нар ажиллаж байна.

Шинэ жүжгийн гол дүрүүдэд:

Макс - Э.Тодгэрэл (СТА), Мэгги - Г.Номуун, Б.Сэтгэлтүвшин, Сондерс - Ц.Жаргалсайхан, Жулия - Ц.Баясгалан, Тито - Г.Алтангэрэл (СТА), Мария - Н.Баярмаа (СТА), Диана - Б.Золзаяа, Тахар - Б.Золжаргал

Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан "Өнөө цагт хүн болгон манлайлагч-лидер, олноос онцгойрсон "Од" болох гэж зүтгэн, тэрнийхээ төлөө найз нөхөд, гэр бүлээсээ урваж, хүн чанараа гээн хаяж байна. Чухамдаа бол ингэж л болохгүй юм шүү" гэсэн гэгээлэг, ухаалаг, хүнлэг санааг үзэгчдэд хүргэхийг зорьж, бодол эргэцүүллээ хамтдаа хуваалцахыг хүслээ.

"Оддын өвчин" жүжгийн тайз чимэглэл, хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэрээр уялдуулан урлан бүтээснээрээ сценографийн урлагт шинийг эрэлхийлсэн тун өвөрмөц бүтээл болох юм.

Энэ утгаараа найруулагч, уран бүтээлчдийн энэхүү жүжигт хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна.

"Оддын өвчин" жүжгийн танилцуулга

Уг жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компанийн ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй "Отелло" жүжгийг тоглох гэрээ байгуулснаар тоглолтын урилга, зараа сүр дуулиантай тарааж, театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгч иргэд Титог тэсэн ядан хүлээж буйгаар эхэлнэ. Тэгтэл Тито...

Үргэлжлэлийг харин та жүжгээс үзээрэй...

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

Улсын Драмын Эрдмийн Театр

  • 70118187