Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


SOPRANO-Б.Энхнаран


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2018.11.16
  • Уран бүтээлч:
  • Б.Энхнаран
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • 2 цаг
  • Насны ангилал:
  • 13
  • Тасалбарын үнэ:
    • 50,000 ₮
    • 30,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


ДБЭТ-ын гоцлол дуучин Баасансүрэнгийн Энхнарангийн товч намтар

Баасансүрэнгийн Энхнаран Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр төрийн соёрхолт, МУАЖ, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн удирдлаган дор бакалавр цолтой төгсөөд мөн ондоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А. Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн их сургуульд элсэн орж ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Киселёва багшийн удирдлаган дор дуурийн дуулаач, багш мэргэжлээр магистр цолтой 2012 онд төгссөн. 2013 оноос УДБЭТеатрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд мэргэжлийн дуулаачдын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож МУАЖ, хөдөлмөрийн баатар, 20-р зууны манлай дуурийн дуучин Ц. Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Төрийн шагналт, УГЗ, Чингис хааны одонт Б. Шаравын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" шилдэг дүрийн уралдааны тэргүүн Нансалмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д. Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын улсын анхдугаар уралдаан 1-р байр, БНАСАУ-ын Пхеньян хотноо зохиогдсон "Пхеньян" олон улсын дуурийн дуулаачдын анхны уралдааны тусгай байрыг эзэлсэн. Австри улсын Зальцбург хотын Моцартын нэрэмжит хөгжмийн ансамблийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт, улсын их баяр наадмаар Сүхбаатарын талбайд "Учиртай гурван толгой" дуурийн тэргүүн Нансалмаагаар шалгарч 15000 үзэгчдэд бүтээлээ хүргэсэн. ОХУ-ын Санкт-Петербург хотын "Санкт-Петербург" дуурийн театрын гоцлол дуучидтай хамтарсан тоглолт, ОХУ-ын Большой театрын гоцлол дуучдын хамтарсан тоглолтонд уригдаж дуулсан. 2016 онд МУ-ын Морин хуурын чуулгатай Япон улсын 10 хотоор аялан тоглолт хийсэн. 2017 онд Орос Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Москва хотноо зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн тоглолтонд, ӨМӨЗО-ны Хөх хотод зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн тоглолтонд тус тус амжилттай оролцсон. Мөн улсын баяр наадмын төрийн тоглолтонд 4 удаа уригдаж дуулсан, гадны зочид төлөөлөгчдийн төрийн томоохон арга хэмжээний тоглолтонд олон удаа амжилттай тоглосон.

Бүтээж буй дүрүүд:

  • G. Puccini "Мадама Butterfly" Madama Butterfly
  • B. A. Mozart "Don Giovanni" Donna Anna
  • G. Puccini "La Boheme" Mimi
  • P. Tchaikovsky "Eugene Onegin" Tatiyana
  • G. Bizet "Carmen" Micaella
  • G. Verdi "Traviata" Annina
  • Б. Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" Нансалмаа
  • Б. Шарав "Чингис хаан" Бөртэ Үжин
  • Б. Шарав "Чингис хаан" Хадаан
  • Ц. Нацагдорж "Гүн гэрийн гүнж" Гүн гэрийн гүнж
  • Ц. Нацагдорж "Үүлэн заяа" Наранзэл
  • Л. Мөрдорж "Хөхөө Намжил" Уянга

Италийн хөгжмийн зохиолч, удирдач Стефано Салватори \STEFANO SALVATORI\

Уран бүтээлийн замналаас...

Италийн гарамгай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач Стефано Салватори өдгөө LA SCALA театрын ерөнхий удирдаачаар ажиллаж байна. Тэрээр дэлхийн сонгодог болон орчин үеийн сонгодог бүтээлүүд, дуурь балетын хөгжмийг удирдан өөрийн оронд төдийгүй дэлхийн улс орнуудын театрын тайзнаа ихээхэн нэрд гарчээ. Стефано Салватори Ром хотод төрсөн одоо Милан хотноо амьдарч байна.

Удирдаач Морлаккийн нэрэмжит Пэружагийн хөгмийн консерваторийг төгөлдөр хуурч, Ж. Вердийн нэрэмжит хөгжмийн консерваторийг хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр төгсчээ. Тэрээр нэрт төгөлдөр хуурч Сэржио Пэртикароли, удирдаач Фиорэнтино, Исаак Карабчевский нарын удирдлага доор мэргэшсэн байна. 2001 оноос "Teatroalla Scala"-аас уран бүтээлээ эхлэж Италийн нэрт хөгжмийн удирдаачид болох Даниел Барембойм, Густаво Дудамел, Гианандреа Носеда нарын удирдлагын доор уран бүтээлээ туурвиж, Роланд Петит, Жири Килиан зэрэг бүжиг дэглээчидтэй хамтран ажиллаж байв. Стефано Салватори Вэрона хотын задгай театрын их найрал хөгжим, Аст, Кайр хотуудын симфони найрал болон Монгол улсын ДБЭТ-т уригдан ажиллаж байжээ.Салваторигийн туурьвисан зохиол бүтээлүүд Загребийн орчин үеийн хөгжмийн фестиваль, Ромын Элизэо, Миланы Дал Вэрмэ зэрэг дэлхийн алдартай сонгодог урлагийн театр, фестивалиудад уянгалж, үзэгч олны хүсэн хүлээдэг бүтээлүүд болсон юм.

Стефано Салватори 2010 онд Каир хотын дуурийн театрын тайзнаа алдартай симфони бүтээлүүдийн цоморлигоор дэглэгдсэн бүжгийн жүжгийг удирдаж Листин мэндэлсний 200 жилийн ойн тоглолтонд уригдан оролцож байлаа.

2013-2014 онд Монтепулчиано дахь "Cantieredella Musica" –д "Кармен" дуурь, Милан хотын "teatrodal Verme" театрт олон улсын шагналтай дуулаачдын уралдааныг удирджээ

2014 онд тэрээр Катани хотын Беллини Театрт "Копелия" инээдмийн бүжгийн жүжгийг найруулан тавьсан нь шүүмж судлаачдын анхаарлыг татаж "... найрал хөгжмийг агуу тансаг,гоёмсог байдлаар найруулж удирдсан ..." хэмээн өндөр үнэлэлт авчээ.

2016 онд Дэлхийн Цэцэрлэгт Хүрээлэнд болсон Гала концертонд " Клаудио Аббада" Салергогийн симфони найрал хөгжмийг удирдсан байна. Мөн манай оронд уригдан ирж "Жизель"-ийг найруулан тавьж удирдан тоглуулсан нь монголын ..... юм.

2017 онд Стефано Салватори Бертинарогийн олон улсын фестивальд гоцлол төгөлдөр хуурч, удирдаачаар оролцож италийн хамгийн алдартай оркеструудаас ирсэн 100 морин хийлчтэй маш том найрал хөгжимтэй тоглолт хийсэн . Мөн Каирын Дуурийн театрын найрал хөгжмийг удирдан "Кармен", "Танго"-г тоглосон байна.

Италийн авьяаслаг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач Стефано Салваторигийн уран бүтээлийн замналаас точлон хүргэхэд ийм байна. Тэрээр удахгүй Загребын Филармони оркестртэй хамт Лизинскийн танхимд тоглолтоо хийнэ.



Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389