Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Фурусато - Эх нутаг тоглолт


  • Хаана:
  • Улсын филармони
  • Хэзээ:
  • 2018.11.22
  • Уран бүтээлч:
  • Морин хуурын чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • 90 минут
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 25,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол Улсын морин хуурын чуулга 1992 онд анх үүсгэн байгуулагдаж, монголын болон олон улсын мэргэжлийн хөгжмийн бүтээлүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан, өнөөг хүртэл мянгаар тоологдох уран бүтээлийг дотоод, гадаадын олон тайзнаа үзэгчид, сонсогчдын хүртээл болгожээ.

Тус чуулга нь энэ хугацаанд төрийн болон олон улсын томоохон ёслол, арга хэмжээнд Монгол Улсын урлаг соёлын томоохон төлөөлөгч, соёлын элч болж дэлхийн олон орноор айлчлан тоглосон билээ.

Морин хуурын чуулга 1997 оноос эхлэн Япон ба Монгол улсаас санаачлан зохион байгуулсан хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр оролцож хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэнд талархан Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 11 сарын 1-ний өдөр болно.

Энэхүү өргөмжлөл нь Япон улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналуудаас Японы эзэн хааны шагналын дараа ордог нэр хүндтэй шагнал бөгөөд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог юм.

Морин хуурын чуулгаас Япон Улсын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлэн "Фурусато – Эх орон" тоглолтоо зориулж байна.

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

Филармони

  • Улсын филармони