Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


MY MUSIC 2018


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Л. Балхжав
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол Улсын УГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Хөгжмийн зохиолчдын холбооны тусгай шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын оюун мэдрэхүй, авьяас онгодыг хөглөн, энэ цагт бүтээгдсэн мэргэжлийн хөгжмийн бүтээлүүд, кино жүжгийн дуунууд, шилдэг бүтээлүүдээс бүрдсэн "My Music" концерт Корпорэйт Конвэншн төвийн Концертын танхимд ганцхан удаа зохион байгуулагдах гэж байна.

Хөгжмийн зохиолчийн давтагдашгүй аялгуу, сэтгэлд хоногшсон хөгжмийн бүтээлүүдийн сорыг Монгол Улсын ФилармонийН симфони найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулга эгшиглүүлнэ.

Урилгаар Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин, Морин хуурч Ч.Батсайхан, МУГЖ Т.Баясгалан, МУГЖ У.Далантай, МУГЖ Ж.Алтанцэцэг, ӨМӨЗО-ны алдарт дуучин Б.Цэцэгмаа, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА хийлч Ч.Дэлгэрцэцэг, МУСТА дуучин Өнөржаргал, МУСТА дуучин Э.Төрмандах, Ньюанс хамтлаг үзэгч таны мэлмий сонорт хүргэх болно.

Үзэгч таныг 11-р сарын 10-ны 18:00 цагт "Corporate Convention Center"-ийн их танхимд "My Music 2018" концертонд хүндэтгэн урьж байна!

Тасалбарыг www.ticket.mn, 1900-1800 утсаар

Box Offices locations