Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Театр Байкал - ГАЛА ТОГЛОЛТ


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Театр Байкал
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Буриад Улсын Үндэсний оркестр Буриад Улсын Ардын жүжигчин Балданцэрэнэй Баттувшинтай хамт та бүгдийг 10-р сарын 22, 23, 24-нд "Байгал" театрын тоглолтонд уриж байна.

2018/10/22 19:00 - Гала тоглолт (Соёлын Төв өргөө)

Аравдугаар сарын 22-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнөө "Гала-концерт"-оор айлчлан тоглолтын салхийг хагалах юм. Үндэсний болоод тод хурц шийдэлтэй бүжгийн үзүүлбэрээр театрын бүжигчид нүд баясгаж, анчдын цоглог бадрангуй хөдөлгөөн, уран налархай өвөрмөц бүжгүүд, мөн хэн бүхний танил болсон ёохорын хэмнэл ч энд багтжээ. Буриад улсын Үндэсний найрал хөгжим морин хуур, хуур, сууха-хуур, шанз, лимбэ, ятга, ёочин, товшуур, аман хуур зэрэг зэмсгүүдээр сонор мялааж, монголчуудад хэдийнээ танил болсон ардын дуу, уртын сайхан дуунуудаар театрын гоцлол дуучид ая өргөнө. Буриад, монголчуудын урлаг соёлын баялаг их өвөөс үзэгч олондоо дээжлэн барьж, сэтгэлд хоногшсон сайхан тоглолтоор бэлэг барина хэмээн тус театрын жүжигчид итгэл дүүрэн байна.

2018/10/23 19:00 - «Баргужин - Төхөм. Эртний цуурай» (Соёлын Төв өргөө)

Удаах өдөр нь буюу аравдугаар сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа "Баргужин Төхөм. Эртний цуурай" домогт жүжиг тавигдана. Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Буриад улсын Төрийн шагналт, "Байгал" театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажиллажээ. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлнэ. "Баргужин Төхөм. Эртний цуурай" – энэ бол сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээн юм. Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичиж, буриад улсын Үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулсан бөгөөд эртний эдлэл хэрэглэл, хувцас сэлт, тайз засал гайхамшигтай уран болсон ажээ.

2018/10/24 19:00 - «Танцуют все!» (Crocus Event Hall)

"Байгал" театрын айлчлан тоглолт Crocus Event Hall-ын тайзнаа аравдугаар сарын 24-нд өндөрлөнө. Театрын жүжигчид үндэсний хувцсаа орчин үеийн гоёлоор сольж, "Танцуют все!" бүжгийн шоу тэмцээнийг үзэгчдэд хүргэх юм. Орос орон даяар явагдсан "Россия-1" телевизийн шоу нэвтрүүлгийн ялагчаар 2017 оны хавар тус театрын бүжгэн жүжиг шалгарсан билээ. Тухайн шоунд буриад бүжигчид авьяас чадвараа тал бүрээс нь нээн харуулж, өөр хоорондоо адилгүй олон төрөл жанрын бүжгээр оролцон, үзэгчдийг байлдан дагуулжээ. Энэ удаагийн тоглолтод "Россия-1" телевизийн шоунд оролцсон бүтээлүүдээ дэлгэх бөгөөд тэдний орчин үеийн хип-хоп хэмнэл, этник агуулгатай нэн өвөрмөц vogue,цэнгээнт бүжиг, контемпорари зэрэг нь орчин цагийн урсгалд дурлагчдад юуны түрүүнд таалагдах буй за. Хаалтын тоглолтыг Монгол улс, Буриад улсын урлаг соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Соёлын элч Дамдинсүрэнгийн Хүрэлбаатарын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.

Box Offices locations