Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Дөмөн хонгор аялгуу" анхны тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Дуучин Б.Алтанжаргал
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Аялгуу тансаг ардын дууг цээл тунгалаг хоолойгоороо уянгалуулан дуулж, Монгол түмнийхээ бахархал хүндэтгэлийг хүлээж яваа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Болдбаатарын Алтанжаргалын уран бүтээлийн анхны тоглолт 11 дүгээр сарын 02-ны 19 цагт Корпорэйт концертын танхимд ганцхан удаа болно.

Алтанжаргалын ардын дууны хэв маяг, хэмнэл айзмыг алдагдуулалгүй өвлөн дуулагч болохыг сайшаадаг хүний хувьд нутгийн хүндтэй ах Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн түүний анхны тоглолтонд "Дөмөн хонгор аялгуу" хэмээх нэрийг хайрлажээ.

Ардын сайхан аялгуу, яруу тунгалаг хоолойг нь шүтэн биширдэг сонсогчдынхоо дунд хүлээлт үүсгээд байгаа уг тоглолтонд:

  • Монгол улсын Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан
  • "Зун" мюзик продакшн
  • Натур даанс продакшн
  • Ч.Буянхишиг урлаг судлаач, СГЗ
  • Б.Ичинхорлоо яруу найрагч
  • Д.Жавхаасайхан дуучин, СТА
  • Д.Үүрийнтуяа, дуучин, СТА
  • Э.Чулуунчимэг дуучин, СТА
  • Б.Батцэцэглэн дуучин
  • Д.Цэвэрцэцэг Өвөр Монголын "Улаан мөчир" чуулгын дуучин оролцоно.
  • Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр "Багануур" ХК, дэмжигч байгууллагаар "Талын эзэн" ХХК, "НААД БРЭНД", ДДИШ ТВ ХХК, E Studio, Хэт-Оргил ББСБ ХХК, "Грийнсофт" ХХК, Торго ХХК, Хөх-Үүр айраг зоог, "Наран гэгээ" хэвлэх үйлдвэр, "Эй Би Сервис" ХХК тус тус ажиллаж байна.

    Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр MN25TV, TV9, TV5, NTV, Gogo.mn, Ikon.mn, News.mn, Zaluu.com, Medee.mn, Eagle.mn, Tagtaa.mn, Ub.life, Newswall.mn, Zuv.mn ажиллаж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 9411-6070, 9494-4666 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснаас аваарай.

    Тоглолтын тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой.

    Box Offices locations