Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


А.Хачатурян"Спартак"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • минут
  • Насны ангилал:
  • 7+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет

Хөгжим: А.Хачатурян
Цомнол: И.Волков
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Хөрвүүлэн тавьсан: МУГЖ Х.Гэрэлчимэг
Балетмейстер: ХБ, ТШ, АЖ Б.Жамъяндагва
Ерөнхий зураач: АЗ Ч.Гунгаасүх
Хувцас дизайнер: СТА Г.Оюун

Тайзнаа анх тавигдсан: 1956.12.27
Манай тайзнаа: 1984.05.05

А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болсон бөгөөд 20-р зууны шилдэг балетын нэг гэж үздэг. Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. "Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм"-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.

УДБЭТеатрт анх 1984 оны 05 сарын 05-ны өдөр тогложээ. Анх монголын тайзнаа АЖ, ХБ Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж тайз чимэглэлийг АЗ Ч.Гунгаасүх хийсэн байна. Үүний дараа 2012 онд сэргээн тоглоход МУГЖ Х.Гэрэлчимэг дэглэн найруулж, тайз чимэглэлийг Г.Ганбаатар хийжээ.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00