Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


INTRO International Electronic Music Festival 2018


  • Хаана:
  • Монгол Шилтгээн
  • Хэзээ:
  • 2018.08.04
  • Зохион байгуулагч:
  • Мажести Лэйбл
  • Тоглолтын төрөл:
  • Хөгжмийн наадам
  • Үргэлжлэх хугацаа:
  • 12 цаг
  • Насны ангилал:
  • 21+
  • Тасалбарын үнэ:
    • Early Bird
    • 30,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Олон улсын электроник хөгжмийн наадам

Нэгдье Сонсъё Бүжиглэе!

2018.08.04, Монгол Шилтгээнд

Techno, House хөгжмийн хослол, техникийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой электроник хөгжмийн орон зайд тавтай морил! Та бүхэнд зориулж Мажэсти Лэйбл, Бээжингийн Май Ай соёлын холбооноос Монголд анх удаа Интро ОУ-ын электроник хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. 2009 онд анх Бээжин хотноо болсон тус наадмын цуваа Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй үргэлжилсэн юм. Энэ хугацаанд Gui Boratto, KEVIN SAUNDERSON, BICEP, OCTAVE ONE, KEN ISHII, TAKKYU ISHINO, UVB, ZADIG Chris Liebing, M.A.N.D.Y, Italoboyz, Shin Nishimura, Robag Wruhme, Dop, Tic&Tac, Koze, Lawrence зэрэг нэр хүндтэй олон артист, ДиЖэй оролцож байжээ. Өдгөө Интро нь БНХАУ-ын хамгийн том ОУ-ын электроник хөгжмийн наадам болоод буй.

Харин энэ жилийн "Интро Улаанбаатар" хөгжмийн наадамд Монгол, ХБНГУ, Франц, Литва, Япон, БНСУ, БНХАУ, Вьетнамаас 20 орчим ДиЖэй оролцоно. Орон орны уран бүтээлчдийн электроник хөгжмийн үзүүлбэрүүд ямар байх бол? Хэрэв та сонирхож байгаа бол Volume + телевиз болон богино долгионы радио 102.5-аар тэдний хөгжмийн бүтээлээс үзэж, сонсоорой. Мөн наадмын өмнө гурван удаагийн танилцуулах эвэнтийг Cielo, ZU клубтэй хамтран хийх юм байна.

Фестивалийн гол тайзнаа ОУ-ын уран бүтээлчдийн хамт Монголоос Biliguudei, TMK ;доргионо.

Наадмын цуваа үүгээр дуусахгүй. Электроник хөгжим сонирхогч нарт зориулан сүүлийн хоёр жил Гёте-Институттэй хамтран зохион байгуулсан сургалтаа үргэлжлүүлэн хүргэх гэж байна. Энэ удаад ураг бүтээлч Bloody Mary, Elvis T. Нар цахилгаан хөгжим хэрхэн бүтээх тухай сургалт хийх аж. Хэрэв та энэ төрлийн хөгжим зохиож байсан бол демо бичлэгээ илгээж уралдаанд оролцох боломжтой.

Утас: 99042282, 97001771

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот