Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Морин хуурын олон улсын VI наадам -уралдааны нээлтийн концерт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • НСУГ, Дэлхийн Морин хуурын холбоо
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны "Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай" 17 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд 2008 онд "Дэлхийн Морин хуурын холбоо" ТББ байгуулагдаж олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь Улаанбаатар хотод 2 жил тутам болдог "Морин хуурын олон улсын наадам" юм.

Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрхи арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулгууд оролцсон байна.

Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж байна.

Box Offices locations