Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Цагаан Нуга хүүхдийн зуслангийн эрхийн бичиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Цагаан нуга хүүхдийн зуслан
  • Тоглолтын төрөл:
  • Хүүхдийн зуслан
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 8+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Цагаан нуга" хүүхдийн зуслан нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт уул ус, ургамал мод жигдэрсэн үзэсгэлэнт сайхан байгальтай Сөгнөгөрийн аманд "АсралтХайрхан" уулнаас эх аван урсдаг тунгалаг урсгалт Сөгнөгөрийн голын хөвөөнд байрладаг.

7 хоног амрах эрхийн бичиг 210,000 төгрөг ба амралтын төлбөрт Унаа, байр, даатгал, хоол, хөтөлбөрийн зардлууд г.м бүгд багтсан болно.

Цагаан нуга хүүхдийн зуслан нь 2018 онд "ДЭЛХИЙН ӨВ-МОНГОЛ СОЁЛ", Амьдрах ухаан, скаутын сургалтуудыг хослуулан хүүхэд багачуудад заан сургана.

Эрхэм зорилго:
ЮНЕСКО-д биет, биет бус өвөөр бүртгэлтэй "ДЭЛХИЙН ӨВ-МОНГОЛ СОЁЛ"-оо таван тивийн хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлж, заан сургаж, эрүүл биетэй, саруул ухаантай авъяаслаг иргэн төлөвшүүлхэд өөрийн хувь нэмрийг оруулах

Уриа:
Бид:биеэ засаад гэрээ засна, гэрээ засаад төрөө засна

Гишүүнчлэл
Дэлхийн болон АНУ –ийн зуслангийн холбооны гишүүн.
Монголын үндэсний зуслангуудын холбооны гишүүн.

Жич: Хүүхдүүд ээ! Зусланд ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа заавал бөглүүлж ирээрэй.


Box Offices locations