Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


XMF Music Festival


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • XMF MUSIC FESTIVAL
  • Тоглолтын төрөл:
  • Хөгжмийн фестиваль
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хамгийн том хөгжмийн наадам XMF MUSIC FESTIVAL 2018
XMF ( Music Festival 2018 )
Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг XMF 2018 music festival нь хоёр дахь жилдээ илүү өргөн хүрээнд 2018 оны 6 сарын 15, 16 –ны өдрүүдэд Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдах гэж байна. Наадмын зорилго жилийн жилд залуу нуугдмал авъяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулхаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм.

Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc,
Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч Гэр контент групп, оролцож байна. Мөн дэмжин Юнител групп, Номин Холдинг ХХК, Redbull , Сэнгүр брэнд, Өргөө кинотеатр, New logistic LLC, Ticket.mn, Чингис хаан зочид буудал, Shoogy boom тэсэрдэг чихэр, BrandLab , Tse сүлжээ ресторан, Монре даатгал

XMF Хөгжмийн наадмын энэ жилийн онцлох мэдээллүүд:
- Тайзан дээр явах урлагийн номер бүрийн LED дэлгэцний контентийг Амстердамаас мэргэжлийн VJ урилгаар хүрэлцэн ирж удирдах болно. Энэ нь ая дүрс хоёр ус агаар мэт хоорондоо хоршиж ажиллана гэсэн үг билээ.
- Хөгжмийн наадамд зориулан нийт 250м тайзыг тусгайлан засаж та бүхнийг угтах болно.
- Хөгжмийн дуугаралтыг мэргэжлийн чадварлаг саунд инженерүүд удирдан явуулах бөгөөд XMF хөгжмийн наадамд зориулан Англи улсаас худалдан авсан цоо шинэ Void Acoustics хөгжмийн системээр та бүхнийг гайхшруулах болно.
- XMF хөгжмийн наадмын орчинг чимэхээр шилдэг дизайнеруудын бүтээсэн загвараар өнгө чанарын өндөр түвшинд хэвлэгдсэн 500м хэвлэл байрших болно.
- Гайхалтай орчныг бүрдүүлэх тайзны олон төрлийн гэрэл нийт 400 орчим ширхэг байрлах болно.
- Өндөр нягтаршил бүхий 900ш 4K LED дэлгэцийг 10 жил салбартаа ажилласан туршлагатай инженерүүд угсарч босгох болно.
- Өндөр түвшний дээд зэргийн зохион байгуулалтын төлөө 600 гаруй салбар салбарын ажилаа мэддэг залуучууд арын албанд ажиллах гэх мэт олон олон сонирхолтой шилдэг бүхэн та бүхнийг угтах гэж байна.

XMF 2018 LINE UP /Урьдчилсан/
JUNE 15/ FRIDAY: HIP HOP

LINEUP DAY1>>>
TATAR / HEADLINER /
ICE TOP * TSETSE * DZE/SARYUNA (Buryatia) *WOLFIZM
DJ ZAYA * DJ CHIN * MRS.M * GINJIN * LILTHUG-E /LOICHIHSON CREW/ * FLA /LOICHIHSON CREW/ * THUNDER * DESANT (Backyard) DONDIOR* MABERRANT* AKO * DULGUUN * JACOOL * ROOCKIE * SASH * SANGA * / Voice of Mongolia Contestants /
JUNE 16 / SATURDAY: POP/EDM

LINEUP DAY2>>>
UKA
DJ YAKSA * DJ ROYAL * A-SOUND * DJ ODONBAT * 3 OKHIN * MARALJINGOO * NAAGII
X-VIT * KHISHIGDALAI/ NAKI * AM-C/ SIENTE * VOICE OF MONGOLIA * NAMUUN (KIWI)
THE WASABIES * RATABUZZ * DJ BAND COSMIC BANGERS

Тасалбар худалдаалах тухай:
* Насны хязгаар +16 (Заавал иргэний үнэмлэхтэй байх)
Борлуулалтын цэгээр 5 сарын 15 –наас эхлэн худалдаанд гарна
1. Өргөө кино театр 1
2. Өргөө кино театр 2
3. Өргөө кино театр 3
4. Номин супермаркет /Чулуу овоо/
5. Номин супермаркет /10-р хороолол/
6. E-Mart /Сансар салбар/
7. Номин супермаркет /Улсын их дэлгүүр/
8. Номин супермаркет / 15-р хороолол/
9. Номин супермаркет / Наадам цэнтр/
10. Тэнгис кино театр
11. Драгон төв
12.Явуулын тасалбар борлуулалтын цэг /Гэрэлт гудамж 19:00-22:00/
13. Явуулын тасалбар борлуулалтын цэг /Их сургуулийн гудамж /

Тасалбарын үнэ:
1 өдрийн: 16000₮
Special Tax : 3 хүн 40,000₮ (6-р сарын 1 хүртэл хүчинтэй)

Лавлах утас: 83017777
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 83116767

Тасалбарын санамж:
-Тасалбар тус бүр нууцлалтай, зөвхөн онцгой код уншиж идэвхжих тул тасалбарыг хуулбарлах, дамлан худалдахыг хатуу хориглоно
- Тасалбар дээр бичигдсэн хаалганы дугаарын дагуу дотогш нэвтрэх мөн гарах
- Зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэргэжлийн фото болон видео камер оруулахгүй.
- Хоол, ус, ундаа болон согтууруулах, мансууруулах бодис, хурц үзүүртэй зүйл гаднаас оруулахгүй болохыг анхаарна уу.
- Наадамд +16 наснаас дээш иргэн нэвтрүүлэх бөгөөд, хүрэлцэн ирэхдээ өөрийн бичиг баримтыг авч ирэх, шаардлагатай тохиолдолд шаалгуулахыг анхаарна уу
Тасалбар буцаах тохиолдолд анхаарах зүйлс:
XMF хөгжмийн наадмын тасалбар борлуулалтын мөнгөн дүн нь нэгдсэн системээр ticket.mn –ий дансруу илгээгдэх учир та өөрийн авсан тасалбарыг буцаах болсон тохиолдолд:
- info@TICKET.mn хаягаар тасалбар цуцлах захиалгаа илгээх
- 1900-1800 дугаарт залгаж операторт буцаах захиалга өгөх (ажлын өдрүүдэд 09:00-21:00, амралтын өдрүүдэд 10:00-20:00 цаг)
Тасалбар буцаахад таны төлсөн үнийн дүнгээс шимтгэл тооцогдох тул та шийдвэрээ зөв гаргаарай.
1. Наадам эхлэх цагаас 24 цагийн өмнө буцаах бол нийт үнийн дүнгээс 8%-ийн шимтгэлтэй.
2. Наадам эхлэх цагаас 24 цагийн дотор буцаах бол нийт үнийн дүнгээс 20%-ийн шимтгэлтэй.

Яаж Үндэсний Төв Цэнгэлдэх Хүрээлэн руу очих вэ?

1. Хувийн автомашин: Наадам Цогцолборын төлбөртэй зогсоолд автомашин зогсоох боломжтой.Төв Цэнгэлдэхийн авто машины зогсоол ажиллахгүй болно.
2. Шугамын автобус: Төв Цэнгэлдэх Автобусны буудал

XMF 2018 Хөгжмийн наадмаар аюулгүй байдлыг яаж хангах вэ?
-Наадмын үеэр мэргэжлийн хувийн хамгаалалтын алба болон цагдаагийн ажилтнууд ажиллах болно.
-Наадмын үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэргэжлийн эмч ажиллах болно.
-Хулгай, хэрүүл зодоон хийх, туулайчлах, согтууруулах ундаа нууцаар оруулах зэрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, арилгах тал дээр харуул хамгаалалтын ажилтнууд болон цагдаагийн албатай хамтарч ажиллах болно.
-Шар айргийг шилээр бус зориулалтын нэг удаагийн пластмасан аяганд хийж үйлчилнэ.
Наадмын үеэр талбайд архи худалдаалахгүй.
XMF 2018 Хөгжмийн Наадам руу очих гэж байгаа хүмүүст өгөх зөвлөмж:
-Хувийн бэлтгэлтэй ирэх (бэлэн мөнгө, ариун цэврийн хэрэгсэл, борооны шүхэр гэх мэт)
-Иргэний үнэмлэх, цүнх, тасалбараа шалгуулах
-Хувийн эд зүйлсээ алдахаас сэргийлж, анхаарал болгоомжтой байх
-Тасалбар дээр бичигдсэн хаалганы дугаарын дагуу дотогш нэвтрэх мөн гарах

XMF 2018 наадмаар анхаарах, хориглох зүйлс:
-Хоол, ус, ундаа болон согтууруулах ундаа гаднаас оруулахгүй.
-Хог хаягдлыг зөвхөн хогийн цэгт хаяна.
-Ил бие засахыг хориглоно. Торгуультай.
-Ил гал гаргахыг хориглоно.
-Зодоон хийсэн, наадмын үзэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд наадмын талбайгаас албадан гаргах болно.
-Зөвшөөрөл аваагүй тохиолдолд мэргэжлийн фото болон видео камер оруулахгүй.


Box Offices locations