Өдөр цагаа сонгоно уу
Ж.Пуччини "Чио Чио Сан"
- Хаана:
- Хэзээ:
- Зохион байгуулагч:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Дуурь
- Үргэлжлэх хугацаа:
- Насны ангилал:
- 6+
- Тасалбарын үнэ:
Дэлгэрэнгүй мэдээлэл
Хоёр бүлэг, гурван үзэгдэлт дуурь
Хөгжим: Жакомо Пуччини
Цомнол: Л.Иллика, Ж.Жиакоза
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Найруулагч: Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан
Ерөнхий зураач: Ардын зураач Ч.Гунгаасүх
Анх тайзнаа: 1904.02.17
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1967.04.17
Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччини "Чио Чио сан" дууриа анх хоёр үзэгдэлтэй бичсэн бөгөөд хамгийн анхны тоглолтоо 1904 оны 2-р сарын 17-нд алдарт Ла Скала театрт тоглоход үзэгчид огтхон ч хүлээж аваагүй гэдэг. Тиймээс Пуччини богино хугацаанд дууриа засан гурван үзэгдэлтэй болгон бичиж 5-р сарын 28-нд Брессиагийн театрт тавьсан нь гайхалтай амжилтад хүрч өнөөг хүртэл дэлхий дахины үзэгчдийн таашаан үздэг сонгодог дуурь болж чаджээ.
Чио Чио сан дуурь манай тайзнаа 1967 оны 4-р сарын 17-нд Д.Лхасүрэн найруулан тавьж, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нар анх удирдсан байдаг.
"Чио чио сан" дуурийн цомнолыг Италийн Луижи Иллика, Жузеппе Жиакоза нар Жон Лютер Лонгийн "Эрвээхий хатан" богино туужаас сэдэвлэн бичсэн ба "Эрвээхий хатан" богино туужийг Пьер Лоти хэмээх франц зохиолчийн 1898 онд бичсэн "Хризантем Хатагтай" хэмээх хагас намтарчилсан бүтээлээс сэдэвлэсэн түүхтэй. 1906 онд Пуччини 3 дахь хувилбараа бичиж Нью- Йоркийн театрт тоглуулаад 1907 онд 4 дэх хувилбар болгож зарим хоолойг нэмсэн нь Парист анх тоглогдсон ба хамгийн сүүлд буюу 1907 оны сүүлээр Пуччини нэгтгэн засварлаж, эцсийн хувилбарыг гаргасан нь эдүгээ "Үндсэн эх" хэмээн нэрлэгдэж дэлхий дахинаа тоглогдож байна.
"Чио Чио Сан" дуурь өнөөдөр дэлхий дахинаа тогтвортой, хамгийн их тоглогддог дуурийн зургаадугаарт бичигдэж байна.
Эмэгтэй хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр, хүч чадал, гүн их хүсэл тэмүүлэл мэдрэгдэх энэхүү бүтээлээрээ Ж.Пуччини үзэгчдийн гүн хүндэтгэлийг олж авсан билээ.
Анхилуун цэцэг шиг янаг минь
Ариун бяцхан бүсгүй минь гээд
Энэрэн хайрлаж дууддагсан
Ядрах цаг эцэс болж
Яасан ч тэр минь ирнэ... гэх Чио Чио Саны хайрт эрээ эргэн ирнэ хэмээн мохошгүй тэвчээрээр бадагласан мөртүүд үзэгч танд нэгийг бодож хоёрыг тунгаах эргэцүүлэл өгөх биз ээ.
Гол дүрүүд:
Чио Чио Сан (эрвээхий хатагтай) - сопрано
Сузуки (зарц эмэгтэй) - меццо-сопрано
Пинкертон (Америкийн цэргийн дэслэгч) - тенор
Кет (Пинкертоны эхнэр) - сопрано
Шарплес (Нагасакид суудаг АНУ-ын элчин) - баритон
Горо (зууч) - тенор
Бонза (Чио Чио Саны ах лам) - бас
Ямадори тайж - тенор, баритон
Комиссар - баритон
Чио Чио Саны эх
Зарц, Дамнуурчин
Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.
TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00