Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ц.Нацагдорж "Гүн гэрийн гүнж"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2017.11.25, 11.26
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • 120 минут
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Хөгжим: Ц.Нацагдорж
Цомнол: Д.Төрбат (СГЗ, Төрийн шагналт), Т.Зөнбилиг
Удирдаач: Ж.Бүрэнбэх (УГЗ)
Найруулагч: Б.Сүхээ
Ерөнхий зураач: Г.Ганбаатар СТА
Хувцасны зураач: Г.Оюун (СТА)
Ерөнхий хормейстер: Н.Дашбямба (СТА)
Бүжиг дэглээч: Н.Чинзориг
Тайзнаа анх тавигдсан: 2016.03.05

УДБЭТ-ын шинэхэн бүтээл болох Төрийн соёрхолт Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурь 2016 оны 3-р сард нээлтээ хийсэн юм. Энэхүү дуурь нь анх 2005 онд УДБЭТ-ын тайзны концерт хэлбэрээр тоглогдож байжээ. 3 бүлэг 5 үзэгдэл бүхий уг дуурийн цомнолыг ТШ, СГЗ Д.Төрбат бичсэн билээ.

Үйл явдал нь манай тооллын өмнөх 50-иад оноос 30-аад онд Хүннү гүрний үед болсон бодит түүхээс үндэслэсэн бөгөөд доктор Л.Эрдэнэчимэгийн "Нүүдэлчний цуурын арван найман аялгуу буюу гүн гэрийн авхай" судалгааны ажлаас сэдэвлэн бүтээжээ. Хан гүрний жанжин Цао-Цао ялалтын их баяраа тэмдэглэн өөрийн анд, бичгийн хүн Гүн хэргэмт Цай Юн хэмээх эрдэмт нөхөртэй дарс хүртэн цэнгэж байх хооронд Хан гүрний цэргээс амьд хэл авчрах даалгавраа биелүүлж чадаагүй 2 цэрэг Цао-Цао жанжны үзэсгэлэнт гүнжийг хулгайлан Хүннү гүрний хаан Жи Жи Шаньюй авчирч өгснөөр үйл явдал өрнөнө...

Түүхэнд Хүннү гүрний Шаньюй Хан гүрний жанжны охиныг хатан болгон авсан үеэс эхлэн Хүн болон Хан гүрний хоорондох олон жилийн тасралтгүй дайн хэсэгтээ завсарласан хэмээн тэмдэглэсэн байдаг.

2000 жилийн тэртээ олзлогдон ирсэн Хан гүрний бичгийн эрдэмтний сурвалжит охин, үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи, гүнжээ эргүүлэн авахаар тэмцэх Хан гүрний цэргийн эрхтнүүд, түүнийг олзлон авч хатнаа болгосон хэдий ч "Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулан өгөх" Жи Жи Шанью нарын дүрээр тухайн цаг үеийн Хан, Хүн гүрний тэмцэл, эх орон, язгуур эрх ашиг ямагт хувийн эрх ашиг, хайр сэтгэл, төрсөн үрээс ч дээгүүрт тавигдах тухай, түүнчлэн аливаа хүн өстөн дайснаа хайрлаж чадах аваас айл гэрт төдийгүй улс орон, ертөнц дахинд тайван тогтуун амьдрал бий болдгийг энэхүү дуурьт уран сайхнаар дүрсэлжээ.

Гол дүрүүд:
Жи-Жи Шанью - СТА Ч.Энхтайван
Цай Вэн Жи - СТА Ш.Наранчимэг
Цай Юн - СТА О.Хүрэлбаатар
Цао Цао - Д.Эрдэнэ-Очир
Бөө - СТА А.Сайнбаяр
Хай-Чиндов - СТА Г.Шижирболд
Цэн Бахт - Д.Бүүвэйбаатар
Минжин - Ж.Энхмаа
Дун Ши - СТА Ч.Түмэндэмбэрэл
Чун Ши - Л.Болдцэрэн
Хүүхдүүд - Б.Дагвадорж, А.Анир-Амгалан
УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцоно.

Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ-ын касс ба дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389, 99196609, 98886609