Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Инээмтгий хүн" төрсөн өдрийн тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Б.Сарантуяа
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 7+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


1995 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо МУГЖ Б.Сарантуяа болон Saraa's Music Production 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

4-р сарын 20-ны 19:00 цагаас Corporate Convention Centre-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэнэ.

Тоглолтын I хэсэг. "Инээмтгий хүн" театрчилсан тоглолт

Завсарлага 20 мин. 2016 онд дуучин Сараа найз Эмүжинээр "Зууны дуу хоолой. Би Сараа" номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард "Хөх Монгол Принтинг"-ээр хэвлүүлсэн ба Дархан, Эрдэнэт, Өмнөговьд 3-р сард номын баяраа тэмдэглэн, тоглолтоо хийгээд ирлээ. Харин Улаанбаатар хотын үзэгчдэдээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа хамтад нь зориулж байгаа ба зохиолч Эмүжин, дуучин Сараа нар тоглолтын завсарлагаар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсэг зурах юм.

Тоглолтын II хэсэг. Хит дуунууд болон Морин Хуур Наадмын дэд байрын шагналт "Амьдрал" киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд.

1995 онд "Инээмтгий хүн" тоглолтыг On'n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг Skin Entertainment бүхэлд нь хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид тоглолтын бэлтгэлдээ ороод байна.

Түүнчлэн Skin Entertainment "Инээмтгий хүн" дууны 1995 оны эх хувилбарт зориулан 23 жилийн дараа анх удаа албан ёсны клип бүтээж байгаа нь тун удахгүй та бүхэнд хүрэх болно.
Жич: UBS телевизийн найруулагч Бат-Эрдэнэ "Инээмтгий хүн - remix" хувилбарт видео хийж байсан.

Тасалбарын үнэ суудлын байршлаас хамааран 70,000 ба 90,000 төгрөг.

Тасалбарыг TICKET.mn, 1900-1800

Box Offices locations