Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


The Voice of Mongolia


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Монгол Телевиз
  • Тоглолтын төрөл:
  • Шигшээ шалгаруулалт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Үзэгчдэд тавигдах шаардлага:

1. Үзэгч нь манай шоу нэвтрүүлгийн нэгэн хэсэг бөгөөд өөрийн гадаад дүр төрхийг тус шоу нэвтрүүлэгт ашиглуулахыг зөвшөөрсөн байх;
2. Үзэгч нь тус шоу нэвтрүүлгийн бичлэг эхлэхээс дуусах хүртэл оролцоно. Тодруулбал дээрх өдрүүдэд 15:30-22:30 цагийн туршид үзэгчээр оролцох. (1 цагийн өмнө ирсэн байх ба Телевизийн бичлэг дундуур хоцорч ирсэн үзэгчийг оруулах боломжгүй болохыг анхаарна уу.)
3. Ёс зүйн доголдол гаргахгүй байх;
4. Үймээн самуун дэгдээхгүй байх;
5. Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх;
6. 3 ба түүнээс доош насны хүүхэдтэй хамт ирэхгүй байх ба 3-аас дээш насны хүүхдэд тасалбар худалдан авах;
7. Нэвтрүүлгийн дундуур зохион байгуулагчийн хуваарилсан суудлын дагуу суух, Жич: Энэхүү шоу нь телевизийн шоу учир шоуны зохион байгуулагчид нэвтрүүлэгийн бичлэг эхлэхээс өмнө болон дундуур суудлыг өөрчлөн суулгах тохиолдол гарах учир зааврын дагуу суух;
8. Аливаа мэргэжлийн болон мэргэжлийн бус дүрс бичлэг, зургийн хэрэгсэл, аппаратур зэрэг оюуны өмчийн зөрчил гаргаж болох зүйлсийг авч ирэхийг хориглоно. (Гар утас авч орохыг зөвшөөрөх ба тухайн үзэгч гар утасны дуу гаргахгүй байхад анхаарна уу)
9. Аливаа гэрэл, гэрэлтүүлэгч, лазер чиглүүлэгч, дуу авиа гаргах хөгжим хэрэгсэл зэрэг уран бүтээлчдийн үзүүлбэр, зураг авалтад саад болох аливаа хэрэгслийг авч ирэхийг хориглоно;
10. Продюсер, хөтлөгч болон тайзны хөтлөгчийн хэлсэн зааврын дагуу үйлдлүүдийг хийх
11. Оролцогчийг дэмжиж байгаа эсвэл дэмжихгүй байгаа бол соёлтойгоор илэрхийлэх
12. Зохион байгуулагчдын тараах тэмдэглэгээтэй бугуйвчийг зүүх;
13. Оролцогчид, зохион байгуулагч, үзэгчид зэрэг аливаа хүмүүс рүү зохимжгүй үг хэллэг хэрэглэх, дайрахгүй, зохимжгүй үйлдэл хийхийг уриалахгүй байх;
14. Цэвэр үзэмжтэй, хувцасласан байх,гадуур хувцасаа өлгүүрт өгөх;
15. Зураг авалтын тусгаарласан хэсэгт орохгүй, сэлгүүцэхгүй байх;
16. Нэвтрүүлгийн үеэр авсан ямар ч зураг бичлэг, нэвтрүүлгийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн суваг, хувийн цахим хэрэгслээр цацахыг хатуу хориглоно;
17. Үзэгчийн заалны хэсэг шал, сандал, хана гэх мэт зүйлсийг санаатай болон санаандгүйгээр гэмтээж эвдэхгүй байх;
18. Зураг авалтын үед үзэгчийн биедээ авч явсан аливаа эд хөрөнгө гээгдэх, хулгайд алдах, эвдэрч хэмхрэх мөн өөрсдийн болгоомжгүй үйлдлээс гэмтэж бэртсэн тохиолдолд зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй болно.
19. Тус тасалбарыг зөвхөн худалдан авч буй үзэгчийн хувийн хэрэгцээнд зориулсан бөгөөд аливаа бизнесийн болон бизнесийн бус байгууллагын сурталчилгаа, промо материал, урамшуулал, уралдааны үйл ажиллагаанд аль ч төрлийн идэвхижүүлэлт хийх зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.
ТАНД БАЯРЛАЛАА

Box Offices locations