Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


TEDxUlaanbaatar "Momentum"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • TEDxUlaanbaatar
  • Тоглолтын төрөл:
  • TEDx
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 14+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Momentum" гэж юу вэ?

Ирээдүй болсон залуус бид урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Харин бид хэрхэн хөгжиж, нийгэм яаж өөрчлөгдөж, ирээдүй маань ямар байх бол? Бидний гаргах шийдвэр бүрийн цаана боломж, хариуцлага зэрэгцэн оршиж, цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр ач холбогдолтой болсоор байна.

Моментум бол шийдвэрлэх мөч. Моментум эрчээ авсаар байна...

Тасалбарт Өдрийн хоол, Networking хүлээн авалт, уух зүйлс багтсан болно.

Хөтөлбөр болон илтгэгч нарын мэдээллийг доорх хуудаснаас:

Вэбсайт: www.TEDxUlaanbaatar.com

Facebook: www.facebook.com/TEDxUlaanbaatar

Холбогдох и-мэйл: coordinator@TEDxUlaanbaatar.com

TEDхUlaanbaatar-ын талаар

Монгол Улсад албан ёсны лицензтэйгээр TEDx-ийн анхны арга хэмжээг 2011 онд сайн дурын, идэвхтэй Монгол залуучууд нийлж, баг бүрдүүлэн зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ нь өргөжин тэлсээр өдгөө TEDxUlaanbaatar Үйл ажиллагааг 8 дахь жилдээ явуулж байна. Бид 2011 оноос TEDxUlaanbaatar, 2012 оноос хойш TEDxWomen@Ulaanbaatar ба TEDxYouth@Ulaanbaatar, 2014 оноос TEDxUlaanbaatarLive арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнүүд удаа дараа 1000 хүртэлх оролцогчдыг цуглуулан уриалдаг, Монгол залуучуудын жил бүр хүсэн хүлээдэг арга хэмжээ боллоо.

TED гэж юу вэ?

Жил бүр TED чуулга уулзалтын үеэр дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачлагыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг. 1984 онд Технологи, Энтертайнмэнт, Дизайн ("Technology, Entertainment and Design = TED") салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран цуглаж, анхны TED арга хэмжээг зохион байгуулсан бол одоо Ванкувер хотод, салбар бүрийн манлайлагч нарыг цуглуулан, жил бүрийн чуулга уулзалтаа хийж байна. TED байгууллагын зорилго бол аливаа санаа, санаачлагыг хамгийн хүртээмжтэй, нээлттэй хэлбэрээр дэлхий нийтэд хүргэх тавцан байх явдал юм. 2006 оноос TED.com вэбсайт дээр шилмэл илтгэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, өдгөө 2500+ илтгэл онлайн тавигдаад байгаа. Тус илтгэлүүд нь үнэ цэнэтэй санаануудаа 18 минутаас хэтрэхгүй хугацаанд маш сонирхолтой, содон байдлаар илэрхийлдэг онцлогтой.

TEDх гэж юу вэ?

TED-н гол зорилго бол шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах бөгөөд тэрхүү зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох TEDx хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн дурынхан албан ёсны лиценз авснаар TED-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой байдаг. TEDx арга хэмжээнүүд АШГИЙН БУС, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачилгуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой.

Box Offices locations