Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Seth Glier Trio Concert" Cэт Глиерийн гурвал концерт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • АНУ элчин сайдын яам
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол улсад хүрэлцэн ирж тоглолтоо толилуулна. Хамтлаг 2018 оны 4-р сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо тоглох ба 4-р сарын 7-ны 18:00 цагаас Улсын Филармонид болох энэхүү тоглолт нь олон нийттэй нээлттэй, ганцхан удаа болох концерт юм.

Ирж буй хамтлагийн тухайд:

Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн, тэрээр АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин. Сэт амьд хөгжмийн акустик дуугаралтаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд орчин үеийн поп хөгжмийн урсгал руу сүүлийн жилүүдэд хувьсан орж байна. Тэрээр жилд 250 орчим бие даасан болоод хамтарсан тоглолт хийдэг ба түүний "The Next Right Thing" цомог нь 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байжээ. Сэт Глиерын дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг. Тайзнаа тэрээр Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний 9-р улирлын 2-р байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дуэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая рекорд дэлхий дахинаа борлуулсан, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байсан.

Сэт Глиерийн хамтлагийн 2 хөгжимчний хувьд: Жөүий Нэрнэй нь 62 настай, харааны бэрхшээлтэй, саксофонч; харин Райн Хоммел нь Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд Сэтийг бага балчраас нь дэмжин хамтран ажилласаар ирсэн анд нөхөр, уран бүтээлч юм.

Америк Хөгжмийг Гадаадад хөтөлбөрийн тухай:

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо нь Америкийн дуу хоолойтой хамтран "Америк хөгжмийг гадаадад" (АХГ) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог билээ. Энэхүү солилцооны хөтөлбөр нь урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. АХГ хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хомс хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулдаг. Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нь нийтэд зориулсан концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг. АХГ хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолой ашгийн бус нийгэмлэг үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.

Сэт Глиер болон түүний гурвал амьд хөгжмийн хамтлагийн Монгол дахь хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны холбоосуудаас авч болно:

Box Offices locations