Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Алсын газрын зэрэглээ" концерт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Н. Жанцанноров
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголчуудын дуулах урлагийн уламжлалд найрын түрлэг, сурын уухай, хурдан морины гийнгоо зэрэг олуул дуулах төрөл зан үйлийн хэлбэрээр бий боловч голлох хэлбэр нь гоцлон дуулах.

Монголын уламжлалт дуулаачийн бүтээлийн эгшиг-сэтгэлгээний үндсэн нь таванэгшигт /пентатоник/-д тулгуурласан дагнамал эгшиглэнт /монодия/ зарчим. Гэвч сүүлийн 100-аад жилд өрнө дэхины "сонгодог" дэг сургуулийг нутагшуулж дуурийн театртай болж, хөгжмийн сургуулиудад өрнийн дэгээр мэргэжилтэн бэлтгэж үндэсний орчин цагийн дуулаачийн дэг сургуулийг бүрдүүлсэн. Монголын дуучид олон улс, дэлхийн томоохон уралдаануудад оролцож онцгой амжилт гаргаж, нэр хүндтэй театруудад уригдан дуулах болов. Энэ нь өрнийн болоод үндэсний дуулах урлагийг бүтээлчээр хослуулж чадсаны үр дүн мөн. Ийм үр дүнд хүрэхэд үндэсний хөгжмийн зохиолчдын романс, дууны найруулгууд онцгой үүрэг гүйцэтгэсэн ч энэ төрлийн урын санг орчин цагийн дуулаачийн сургалт, уран сайхны дэвшлийг харгалзан баяжуулах шаардлагатай.

Үндэсний уламжлалт дууг мэргэжлийн дуулаачдад дуулах зориулалттайгаар найруулсан бүтээлийн анхдагч нь энэ биш. Харин үндэсний уламжлалт дууны аялгуунд огт өөрчлөлт оруулалгүйгээр төгөлдөр хуураар дагалдах анхан шатны гэмээр найруулгаас нэг шат ахиулж хөгжмийн хэлбэр бүрдлийг романс, ариозо зэрэг төрлүүдэд дөхүүлэхийг хичээсэн найруулга юм. Мэдээж дараачийн шатны найруулга нь үндэсний уламжлалт дууны аянаас сэдэвлэн дуучин, төгөлдөр хуурчаас ихээхэн чадвар шаардсан /виртуоз/ найруулга хийх шаардлага аяндаа гарах болно.

Энэ цоморлигт орсон бүтээлүүдийг хөгжмийн сургуулийн багш, оюутнууд дуулах, хөгжимдөх (хөгжмийн зэмсгээр хөгжимдөж болно), гарын авлага болгох, дотооддоо болон олон улсын хэмжээнд зохиогддог дуучдын уралдаан тэмцээнүүдэд дуулах урын санд нь нэмэр тус болоосой гэж найдна.


Нацагийн ЖАНЦАННОРОВ


Box Offices locations