Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


5 TONES live concert


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улаанбаатар чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 13+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Нийслэлийн Улаанбаатар чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий "5ive Tones" тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан.

Энэхүү тоглолтонд Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.

2018 оны 4-р сарын 21/22-ний өдрийн 19:00 цагаас "5ive Tones-2" тоглолтыг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох гэж байна.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

  • Морин хуур хөгжимчин А.Мөнгөн /МУСТА/
  • Их хуур хөгжимчин Б.Эрхэмбаяр /МУСТА/
  • Ятга хөгжимчин И.Эгэлханд
  • Ёочин хөгжимчин Ч.Марал-Од
  • Шанз хөгжимчин Б.Гэрэлтуяа
  • "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, Улаанбаатар чуулгын бүжигчид

    Тоглох хөгжмийн төрлүүд:

  • Рок – поп
  • Классик
  • Модерн
  • Фолк мюзик
  • Тоглолтыг зохион байгуулах баг:

    Ерөнхий найруулагчР.Мөнхсайхан /МУСТА/

    Хөгжмийн зохиолч, продюсерО.Чинбат /МУСТА/

    Туслах найруулагчП.Урнаа /МУСТА/

    Дууны инженерЦ.Батцэнгэл

    Маркетингийн менежерЛ.Одгэрэл, М.Энхтуул

    ДизайнерГ.Чимэд

    Тайзны ахлах мэргэжилтэнЦ.Гангантөгс

    Тасалбарын үнэ: Партер - 25,000₮, Бельэтаж - 15,000₮



    Цахим тасалбарыг TICKET.mn
    Тасалбар хүргэлт: 1900 1800
    Тасалбарыг Улаанбаатар чуулгын касс болон дараах TicketBOX-уудаас авах боломжтой.

    TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
    1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
    2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
    3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
    4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

    Box Offices locations