Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг


  • Хаана:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2018.06.2, 06.3
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 120 минут
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 25,000 ₮
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв.

Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнээ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед ...

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн "Би эндээс явахгүй" драмын жүжгийн үйл явдал ийнхүү өрнөдөг. Эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Жүжгийн баг хамт олон

Найруулагч: УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач: УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн: УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан
Хөгжмийн зохиолч: Соёлын тэргүүний ажилтан Б.Цацрал
Туслах найруулагч: О.Итгэл

Дүрүүдэд

Дорлиг - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн
Дулмаа - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Н.Баярмаа, Б.Одгэрэл
Сэржмаа - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Одончимэг, Ц.Аззаяа
Жамц - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөр
Дэжид - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ц.Баясгалан
Цэвэг - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Амгаланбаатар
Должин - Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ж.Оюундарь
Цэндмаа - жүжигчин Г.Номуун
Батаа - жүжигчин Ц.Жаргалсайхан
Осор - жүжигчин Р.Адъяабаатар
Лхамжав - Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Ж.Пүрэвдорж
Пүрэв - жүжигчин Г.Алтангэрэл

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн "сонголт"-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

Улсын Драмын Эрдмийн Театр

  • 70118187