Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ж.Верди "Травиата"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2017.12.09, 12.10, 2018.04.22
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • 100 minutes
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь

Хөгжим: Ж.Верди
Цомнол: Ф.Пьяве
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Найруулагч: УГЗ Ё.Цэрэндолгор
Туслах найруулагч: Б.Цэрэндаваа
Ерөнхий зураач: АЗ Ч.Гунгаасүх
Хувцас дизайнер: СТА Г.Оюун
Тайзнаа анх тавигдсан: 1853.03.06
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1977.04.09

"Травиата" дуурь нь анх гол баатрын нэрээр "Виолетта" хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1853 онд Италийн Ла Фенис театрт нээлтээ хийжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн Ф.М.Пьяве бичсэн бөгөөд Верди, Пьяве нар Дюмагийн зохиолын утга, агуулгыг дагаж орчин үедээ тохируулан хийхийг хүссэн боловч захиалагч болох Ла Фенис театраас дуурийн үйл явдлыг өнгөрсөн зуунаар байлгахыг хатуу шаардсан байна. Тиймээс 1880-аад оныг хүртэл уг бүтээл жинхэнэ түүхэн хугацаагаа харуулж чадаагүй аж. Өнөөдөр "Травиата" дуурь дэлхий дахины театруудын урын санд томоохон байр эзлэх болжээ.

Манай театрын тайзнаа 1977 онд анх тавигдсан ба найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Манай хамт олон 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Хо Воныг урьж уг дуурийг шинэчлэн тавьсан ба өнөөдөр та бүхэнд хүргэж буй бүтээлийн тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг Г.Оюун нар урлан бүтээсэн юм.

Гол дүрүүд:
Виолетта Валери (сопрано)
Флора Бервуа (Виолеттагийн найз) (меццо-сопрано)
Альфред Жермон (тенор)
Жорж Жермон (Альфредын эцэг) (баритон)
Анина /Виолеттагийн зарц) (сопрано)
Гастон де Леторьер (Альфредын танил) (тенор)
Барон Дуфоль (баритон)
Маркиз д'Обиньи (бас)
Гренвиль эмч (бас)

Үйл явдал 19-р зууны дунд үеийн Парис орчимд өрнөнө.



Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389, 99196609, 98886609