Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Virtuoso" gala concert


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Р.Оюунжаргал
  • Тоглолтын төрөл:
  • Сонгодог концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Virtuoso Gala Concert-2017

Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 15 дахь жилдээ болох гэж байна.

Гала тоглолт 2017 оны 12 дугаар сарын 12-ны үдэш ДБЭТ-т болно.

Энэ удаагийн тоглолтыг Сонгодог хөгжмийн наадам, баяр болгон зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд сонгодог болон үндэсний урлагийн уран бүтээлчдийг нэгэн тайзнаа хамт тоглуулж ирсэн. Харин дараагийн оноос энэ хоёр чиглэлийг тусад нь авч үзэж, хоёр өдөр дараалан тоглуулах нь зүйтэй юм гэж үзлээ. Тиймээс энэ удаа шилжилтийн, завсрын үеийн гала тоглолт таарч буй бөгөөд Сонгодог хөгжмийн баяр болгож, залуу үзэгчид, ялангуяа хүүхдүүдэд үзүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ирж үзэх нөхцөл боломж бүрлүүлэхийг хичээлээ. Энэ хүрээнд Монгол Улсын Консерваторийн дэргэдэх ХБК-ийн шилдэг дөрвөн сурагч, нэг оюутныг урьсан баус сургуулийн 3 дугаар ангийн сурагч 8 настай, Испани улсад болсон Beyond the Music Festival–ийн оролцогч О.Нандинг ДБЭТ-ын утсан хөгжмийн найралтай тоглуулахаар бэлдүүлж байгаа билээ.

Энэхүү гала тоглолтыг зохион байгуулдаг Виртүс академи нь гарамгай уран бүтээлчид болон олон нийтийн хөгжмийн боловсролыг дэмждэг байгууллага.

Virtuoso Gala Concert-ын өөр нэгэн чухал зорилго нь уран бүтээлчдийг дэмжих, урамшуулахын зэрэгцээ үзэгчдийн хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулах явдал юм. Уран бүтээлчдийн тоглох хөгжмийн зохиол, хөгжмийн зохиолчдын талаар дэлгэрэнгүй мэдээлж, тоглолт хөтлөхдөө ч хөгжмиийн зэмсгийг танилцуулж, зохиолын онцлогийн талаар товч мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаа ч мөн мэдээлэлд онцгойлон анхаарч байна.

"Virtuoso Gala Concert-2017" нэгдсэн тоглолт, Сонгодог хөгжмийн баяр нэгэн онцлогтой. Тоглолт үзэх хүүхдүүд өөрсдөө үзэсгэлэн гаргах юм. Хүүхдүүд гала тоглолтын талаар урьдчилж авсан мэдээллийн хүрээнд гэртээ өөрөө өөрсдийгөө концерт үзэхэд бэлтгэх хүрээнд ойлгосон, таньж мэдсэн зүйлтэйгээ холбогдолтой ямар нэгэн зүйл авчирна.

Үүнд:
1. Энэ үдэш сонсох бүтээлийг зохиосон хөгжмийн зохиолчийн зураг (хэдэн ч хөгжмийн зохиолчийнх байж болно), түүний зохиосон бусад ямар гоё хөгжмийг мэдэх тухайгаа цаасан дээр бичээд ирж болно.
2. Энэ үдэш сонсох бүтээлийг зохиосон хөгжмийн зохиолчийн эх орны тухай мэдээлэл бүрдүүлэхэд хэрэгтэй зүйлс авчирна.

Тухайлбал, тухайн орны төрийн далбаа (зураг нь байхад л болно), газрын зураг (хэмжээ том байх шаардлагагүй, гагцхүү түүн дээр тухайн орныг өөрөө тэмдэглэсэн байх хэрэгтэй), төрсөн хотынх нь зураг, хөгжмийн зохиолчийн гэр музейн тухай мэдээлэл (хаана байдаг, музейд ямар үзмэр байдаг гэхчлэн. Цаасан дээр жагсааж бичихэд хангалттай) гэх зэрэг. Мөн өөрөө хүслээрээ хөгжмийн зохиолчтой холбоотой бусад мэдээллийн (ном, сэтгүүл, цомог, бэлэг дурсгалын зүйл) цуглуулгатай бол авчирч үзэгчдэд сонирхуулж болно.

Үзэсгэлэн гаргах, дүгнэх, урамшуулах:

  • Хөгжмийн зохиолчидтой холбоотой цуглуулгын үзэсгэлэнд үзмэр авчрах хүүхдүүд тоглолт эхлэхээс 30 минутын өмнө буюу тухайн өдрийн 18:30-аас хоцролгүй Дуурийн театрт ирсэн байна.
  • Ирмэгцээ зохион байгуулагчдад авчирсан зүйлсээ өгнө.
  • Зохион байгуулагч тусгайлан бэлдсэн ширээн дээр үзмэрийг нь хөгжмийн зохиолчдын нэрс бичсэн хэсгүүдэд хуваарилж дэлгэнэ.
  • Ингэснээр хүүхдүүд хамтдаа гаргасан үзэсгэлэнг тоглолтын завсарлагаар үзэгчдэд үзүүлэхэд бэлэн болно.
  • Үзэсгэлэнд нэгдсэн хүүхдүүд тоглолтын завсарлагаар маш хурдан үзмэрүүд дэлгэсэн ширээний хажууд ирсэн байна.
  • Үзэгчид завсарлагааны үеэр үзэсгэлэнд саатаж сонирхож байх зуур зохион байгуулагчид хүүхдүүдтэй ажиллах юм. Хүүхэд тус бүрээс авчирсан үзмэрүүдийн талаар асууж ярилцах замаар Virtuoso Gala Concert-2017 тоглолтын хүрээнд сонгодог хөгжмийн талаар ямар ямар шинэ мэдээлэл, мэдлэгтэй болж буй тухай нь дүгнэлт хийнэ.
  • Цуглуулгынхаа талаар сайн тайлбарласан 4 хүүхдийг дараа жилийн "Virtuoso Gala Concert-2018" тоглолтыг аав ээжийнхээ аль нэгтэй үзэх эрхээр шагнана.
  • Тоглолт дуусахад хүүхдүүд цуглуулгаа хурааж аваад явна.

Үүнээс хойш хүүхдүүд сонгодог хөгжмийн тухай ямар нэгэн юм мэдэж авах бүртээ холбогдолтой баримт, сэлтийг цуглуулгадаа нэмээд байвал өөрт шингэсэн мэдлэг нь боловсролтой, соёлтой иргэн болж төлөвшихөд нь маш их тус болсон байхыг хожим ойлгох болно.

"Virtuoso Gala Concert-2017"-д эгшиглэх бүтээлүүд:

  • Польшийн суут хөгжмийн зохиолч Ф.Шопен (1810-1849) , этюд №8
  • Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж (1919-1996), "Уянгын сонат"
  • Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин (1932 онд төрсөн), "В подражание Альбенису"
  • Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн (1919-1992), "Хэнтийн өндөр ууланд"
  • Чехийн нэрт хөгжмийн зохиолч Д.Поппер (1843-1913),
  • "Концертын полонез"
  • Францын нэрт хөгжмийн зохиолч Эммануэль Сэжорне (1961 онд төрсөн), маримбад зориулсан концерт I хэсэг
  • Америкийн нэрт хөгжмийн зохиолч Жозеф Алесси (1959 онд төрсөн) "Шотланд хонхнууд"
  • Оросын суут хөгжмийн зохиолч С.Прокофьев, (1891-1953), I сонат
  • Германы нэрт хөгжмийн зохиолч Пауль Хиндемит (1895-1963), хийлд зориулсан сонат, төгсгөлийн хэсэг
  • Унгарын нэрт хөгжмийн зохиолч Ф.Лист (1811-1886) "Мазеппа"
  • Монголын нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж, "Миний ээж тэмээчин" дууны хийл, төгөлдөр хуур, морин хийлд зориулан найруулсан гурвал
  • Австрийн суут хөгжмийн зохиолч Й.Гайдн (1732-1809) ре мажорын концерт, III анги
  • Аргентиний нэрт хөгжмийн зохиолч Астор Пьяцолла (1921-1992), "Эсколасо"
  • Америкийн хөгжмийн зохиолч Аарон Копланд (1900-1990), кларнет хөгжимд зориулсан концерт.
  • Францын хөгжмийн зохиолч Жан Батист Арбан (1825-1889), "Венецийн багт наадам"
  • Италийн суут хөгжмийн зохиолч А.Вивальди (1678-1741), хос виолончельд зориулсан концерт
  • Италийн нэрт хөгжмийн зохиолч Р.Леонкавалло (1857-1919), "Хэрмэл жүжигчид" дуурийн Каниогийн ари

Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт "Virtuoso Gala Concert-2017" тоглолтод тухлан саатаж, таалан соёрхоно уу.

Гала тоглолтын байнгын үзэгчидтэйгээ 15 дахь жилдээ уулзах гэж байгаадаа зохион байгуулагчид баяртай байна.

Тоглолтын тасалбарыг:
TICKET.mn
УДБЭТ-ын кассаар худалдаална.

Box Offices locations