Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Жигүүрхэндээ хүчтэй" хүүхэлдэйн тоглолт


  • Хаана:
  • Хүүхэлдэйн театр
  • Хэзээ:
  • 2018.02.24, 02.25
  • Уран бүтээлч:
  • Хүүхэлдэйн театр
  • Тоглолтын төрөл:
  • Хүүхдийн жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 50 минут
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 5,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Их монгол улс минь уудам сайхан газар нутагтай. Газар нутагтаа бид Халх, Казак 2 үндэстэн. Дөрвөд, Буриад, Торгууд, Захчин, Баяд, Өөлд, Урианхай, Дархад, Цаатан, Барга, Дарьганга, Үзэмчин, Хотон гээд олон ястнуудаас бүрдсэн 3 саяулаа амьдардаг. Тэд бүгдээрээ өөрийн онцлог бүхий ёс заншил, хувцас хэрэглэл, дуу бүжиг наадаантай гэдгийг мэдэх үү?

Хүүхдүүд ээ! Цаа бугаа унасан цаатан ирэхэд Халх хүүхэлдэй морин хуураа татан уртын дуугаа дуулж, казак хүүхэлдэй домбороо товшин бүжгээ бүжнэ, буриад хүүхэлдэйнүүд ёохор хатирч, торгууд хүүхэлдэй тоохуу гутлаа тов хийгэж, хошин дуутай дархад хүүхэлдэйнүүд дуулж, дөрвөд хүүхэлдэйнүүд бий биелгээгээ бийлээд, гоёл зүүсгэлээ гайхуулсан үзэмчин хүүхэлдэйнүүд уян налархай дуулж бүжиглэж, хөгжимдөхийг үзэн баясаарай!

Хүүхэлдэйнүүд дуулна
Хүүхэлдэйнүүд бүжиглэнэ
Хүүхэлдэйнүүд хөгжимдөнө.

Бас болоогүй ээ. Боролдой, Долдой хоёр ч алиа хошин авьяасаа үзүүлэн бүхнийг баясгана.

Хайрт хүүхдүүд ээ! Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт хүрэлцэн ирж хүүхэлдэйн тоглолтыг үзэж ёс заншил, өв уламжлалынхаа баялаг сангаас суралцаж үндэснийхээ баялгаар бахархаарай!

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

Хүүхэлдэйн театр

  • Gantugs