Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Л.Минкус "Дон Кихот"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 8+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Эхлэл бүхий 3 бүлэг, 4 үзэгдэлт бүжгэн жүжиг

Хөгжим: Людвиг МИНКУС
Цомнол: Мигель Де Сервантес
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Балетмейстер: ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва
Туслах найруулагч: Н.Чинзориг
Ерөнхий зураач: Ц.Зориг, СТА Г.Ганбаатар

Тайзнаа анх тавигдсан: 1869.12.14
УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан:1971.03.14

"Дон Кихот" балетыг Мигель Де Сервантесийн "Ла Маншийн ноён Кихот" романаас сэдэвлэн, алдарт балет дэглээч Мариус Петипа Людвиг Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Людвиг Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөн юм. "Дон Кихот" 3-р үзэгдлийн алдартай па де де болон бүхнийг автуулагч оргилсон тавилтаараа дэлхий нийтийг баясгадаг.

Романтик өвгөн ноён Кихот адал явдлыг эрэлхийлэх хэрэгцээгээ хангахын тулд элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) аюулаас аврах замдаа баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн сэтгэлт хос Китри, Базилио нартай тааралдана. Ноён Кихот тэднийг аврахаар шийдэн уран арга сэднэ. Ингээд Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.

"Дон Кихот" балетыг Б.Жамъяндагва дэглэн 1971 оны 3-р сарын 14-нд анхны тоглолтыг УДБЭТеатрын тайзнаа хийсэн бөгөөд тайз чимэглэлийг Ц.Зориг хийж Ж.Чулуун удирдсан байна. 2002 онд театрын ерөнхий зураач Г.Ганбаатар тайз заслыг шинэчлэн хийжээ. Энэхүү балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлсөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын адал явдал, хөгтэй үйл явдлууд зэрэг баялаг агуулгатай бөгөөд хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Кихот Ноён хэдийгээр туслах дүрийн баатар боловч хайртай хосын хувь заяаг сайхнаар шийдсэн чухал дүр билээ.

Дон Кихот балет нь аль нэг гол дүрийн баатрын уналт, босолт, эсвэл үйл явдлын хурц өрнөлтийг үзүүлэхээс илүү, бүхий л жүжгийн турш догдлуулах өрнүүн үйл явдал, салахын аргагүй мэдрэмж бүхий цогтой үйл явлууд тасралтгүй үргэлжилдгээрээ онцлог юм.

Дүрүүд:

Дон Кихот - хэрмэл хөлөг баатарСанчо Панса - зэвсэг агсагч
Лоренцо - гуанзны эзэн, Китригийн аав
Китри - Лоренцогийн охин
Базиль - Китрид дурласан үсчин залуу
Гудамжны бүжигчин
Гамаш - баян тайж
Мерседес
Китригийн найз хүүхнүүд
Бухтай тулалдагч

Уран бүтээлчид

Уран бүтээлчид Дон Кихот-Х.Чойжилсүрэн СТА,
Санчо Панчо-Х.Ганбаатар СТА,
Лоренцо-С.Ганбат СТА,
Китри-Б.Саруул СТА,
Базиль-Т.Хан-Очир,
Гамаш- Ц.Төмөрсүх СТА,
найз хүүхнүүд-Г.Цолмон МУГЖ, Б.Алтаннамар, Ч.Дүүрэнжаргал, Г.Маргад-Эрдэнэ ,
гудамжны бүжигчин-Г.Батчимэг СТА,
Бухтай тулалдагч- Х.Мөнгөнхөлөг МУГЖ,
Мерседес- У.Анужин,
Вариац-О.Анужин СТА

УДБЭТеатрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, найрал дуучид, ХБК-ын оюутнууд оролцоно.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations