Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Амьдралыг тэтгэгч H2O" тоглолт


  • Хаана:
  • The Corporate Hotel & Convention Centre
  • Хэзээ:
  • 2017.12.14
  • Уран бүтээлч:
  • Залуу бүжигчид
  • Тоглолтын төрөл:
  • Модерн балет шоу
  • Үргэлжлэх хугацаа:
  • 100 minutes
  • Насны ангилал:
  • 4+
  • Тасалбарын үнэ:
    • 100,000 ₮
    • 60,000 ₮
    • 50,000 ₮
    • 40,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Залуу бүжигчид байгаль орчноо хамгаалахыг уриалж байна.

Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрийн залуу бүжигчид болон Номадик Балет Продакшны уран бүтээлчид хамтран "АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ H2O" модерн балетаа 2017 оны 12-р сарын 14-нд толилуулна.

Хүн төрөлхтний амьдралыг тэтгэгч УС, АГААР, ХӨРС болон эдгээрийг сүйтгэгч ХОГ ХАЯГДАЛ гэсэн дөрвөн цуврал тоглолтын эхлэл болох "Амьдралыг тэтгэгч H2O" тоглолтоор уран бүтээлчид маань бие махбодийн уран хөдөлгөөн, дуу хөгжим, аяз хэмнэлээр дамжуулан хувь хүн бүрийн эх дэлхийнхээ өмнө хүлээх хариуцлагыг сануулж, дусал дуслаар усаа хэмнэхэд уриалан дуудахын зэрэгцээ олон нийтэд байгаль орчны мэдлэг хүртээн, мэдрэмжийг сэрээхээр зорьж байна.

Монгол-Америкийн балетын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 6 жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Коллежийн сонгодог бүжгийн ангийн 20 гаруй оюутныг Америкийн Нэгдсэн Улсын Колорадо Балетын Академийн эрчимт сургалтанд хамруулжээ.

Хөтөлбөр нь Монгол оюутнуудыг Америкийн орчин үеийн балетын арга техникт сургах, мэргэжлийн багш нарын заах арга барил болон сургалтын хөтөлбөрийн ялгааг таниулах, америк бүжигчдээс туршлага судлах, Монголд сурах боломжгүй байгаа өөр төрлийн бүжгийг сурч, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг бүжигчин бэлтгэх зорилготой.

Тус хөтөлбөрийг дүүргэсэн залуу бүжигчдийн анхны тайлан тоглолт буюу Номадик Балет Продакшнтай хамтран зохион байгуулж байгаа "АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ H2O" модерн балетын үзэгч бүр УС ХЭМНЭХ ТӨХӨӨРӨМЖ гардан авах бөгөөд орчин үеийн балетын бүжгээс таашаал авахын хамт байгалиа хамгаалах үүргээ санаж, сэхээрч, гэртээ хариад усаа хэмнэх, цаашлаад цуврал тоглолт бүрийн дараа хөрсөө сэргээх, агаарыг цэвэрлэх, эсвэл ховор ан амьтдыг хамгаалах зэрэг ТОДОРХОЙ ҮЙЛДЭЛ хийх юм.

Цуврал тоглолтоороо бид байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй үндэсний компаниудаа магтан таниулж, дэмжихийн зэрэгцээ байгаль орчны талаар тулгамдсан асуудлуудыг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх зорилготой билээ.

Байгаль дэлхийдээ хайртай эрхэм үзэгчид та бүхнийг 2017 оны 12-р сарын 14-ний 19 цагт Corporate Convention Centre-т урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч:
Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр

Хамтран зохион байгуулагч:
Номадик Балет Продакшн

Ивээн тэтгэгч:
Corporate Hotel and Convention Centre
MSM Moët & Chandon Champagnes

Дэмжигч байгууллага:
Мөнх Хада
JCI Mongolia
ГЭР Групп

Box Offices locations


Corporate

  • Corporate Hotel and Convention Centre Concert Hall

TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот