Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ" Сонгодог жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ"

"Хамгийн агуу үнэн хамгийн энгийн байдаг" - "Бид бүгдээрээ дэлхийг өөрчлөх тухай боддог ч хэн ч өөрийгөө өөрчлөх тухай боддоггүй"

"Дайн ба энх", "Анна Каренина" зэрэг дэлхийн утга зохиолын эрдэнэсийн санд шижир алт мэт гялалзсан бүтээлүүдээрээ ноён оргилуудын нэг болсон Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний "Холстомер" бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн "АДУУНЫ ТҮҮХ" буюу Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгийг УДЭТ-ын хамт олон 11-р сард тайзны бүтээл болгож байна.

"Адууны түүх" жүжгийн баг бүрэлдэхүүн:

ОРЧУУЛАГЧ Н.ПҮРЭВДАГВА
НАЙРУУЛАГЧ УГЗ Б.БААТАР
ЗУРААЧ О.БАЯРМАГНАЙ
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ УГЗ Б.БЯМБАБАЯР

Дүрүүдэд:

Холстомер Г.Мягмарнаран-С.Болд-Эрдэнэ-Э.Тодгэрэл
Д.Баттөмөр-Б.Золжаргал-А.Чингүн
Серпуховский ван Б.Жаргалсайхан / М.Түвшинхүү / Г.Алтангэрэл
Вязопуриха С.Сарантуяа – М.Тогтохжаргал
Г.Урнаа – Д.Асардарь
Матье, бас Мари Ж.Оюундарь
Офицер Б.Шинэбаяр
Бобринский Ц.Төгсбилэгт
Феофан мөн тэрчлэн Фриц Р.Адъяабаатар
Васька Ж.Пүрэвдорж /Ц.Төгсбилэгт
Агтчин А.Очирбат
Найрал дуучид, адуун сүрэгт нийт уран бүтээлчид

"Холстомер" хэмээх энэхүү бүтээлийг туурвихдаа зохиолч 30 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Тэр хэрээр ч эл бүтээл "Дайн ба энх", "Анна Каренина" зохиолуудаас нь дутахааргүй алдартай. Зөвхөн урт удаан хугацаанд бичигдсэн гэдгээрээ бус харин унших тусам улам гүнд нь уусан шингэж бодол эргэцүүллийн ертөнцөд оюун санаа, сэтгэл зүрх, мөн чанараа дэнслэн үзэх орон зайг хэн хүнд нээж өгдгөөрөө тэр юм. Энэхүү бүтээлээс сэдэвлэн Марк Розовскийн жүжгийн зохиол болгосон "Адууны түүх" жүжиг өнгөрсөн зууны 70-аад онд, бүр тодруулбал 1975 онд Санкт-Петербургийн Драмын Эрдмийн театрын (Хуучнаар Горькийн нэрэмжит театр) тайзнаа найруулагч Георгий Александрович Товстоноговын найруулгаар тайзны бүтээл болгосон бөгөөд уг бүтээлийн гол дүрийг Евгений Лебедев гайхалтайгаар урлан бүтээсэн нь тухайн цаг үеийн театр, урлагийн шүүмжлэгч, судлаачдыг уулга алдуулсан төдийгүй үзсэн үзэгчийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж тайзны урлагийн түүхэнд бас нэгэн "үзэгдэл" болж чадсан гэдэг.

Адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулж, "тархи амрах" агшинг эс олгох энэ бүтээл үзсэн хүнд нэгийг бодуулж, хоёрыг тунгааж үлдээх нь дамжиггүй билээ.

Box Offices locations