Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Сүүн цагаан сэтгэл" уран бүтээлийн тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • С.Ганзориг
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын ард түмэндээ "Ган хоолойт" хэмээн алдаршсан Нийслэлийн Улаанбаатар Чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзоригийн 4 дэх бие даасан тоглолтонд та бүхнийг урья.

Алтан намар, Сүүн цагаан сэтгэл, Богд хан уул, Алтан шар зам, Ардын дуу шиг амраг минь хэмээх олон арван дуу нь сонсогчид, үзэгчдийн сэтгэлд гагнагдсан дуучин маань 2013 оноос хойш уран бүтээлийн тайлан тоглолт хийгээгүй бөгөөд 11-р сарын 18-нд шинэ уран бүтээлийн дээжсээ үзэгчид та бүхэндээ хүргэхээр боллоо.

Энэ удаагийн тоглолтонд урилгаар Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын дуурийн нэрт дуучин А.Долгор, Монгол Улсын Гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат, Монголын шилдэг хөгжимчин, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцохоос гадна Бүх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Нийслэлийн Улаанбаатар Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Тоглолтын Ивээн тэтгэгчээр Үндэсний шилдэг бүтээн байгуулагч Алтай Констракшн ХХК, Өөдрөг Мөнгөлөг Алтай ХХК, Тайгам Алтай ХХК зэрэг урлагийг дэмжигчид оролцож, ерөнхий зохион байгуулагчаар Соёл, Урлагийн Маркетингийн "ТЭНГРИ АГЕНТЛАГ" ажиллаж байна.


Box Offices locations