Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Autumn Melody"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 4+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Намрын аялгуу" концерт

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийнхээ ойг тохиолдуулан олон шинэлэг, томоохон тоглолтыг хийхээр бэлтгэж байна. Эдгээр ажлын түүчээ болгож бид 2017 оны 10-р сарын 18-ны үдэш Өрнө, Дорнын сонгодог урлагийг холбосон өвөрмөц содон "Намрын аялгуу" сонгодог концертыг тоглох гэж байна. Энэхүү тоглолт нь хэд хэдэн том онцлогтой юм. Нэгдүгээрт, уг тоглолтонд бид ОХУ-ын Большой театрын гоцлол хөгжимчин Игорь Кекочог урьсан бөгөөд тэрээр Германы алдарт хөгжмийн зохиолч Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан концертыг тоглоно. Энэ нь 17 зууны нэрт хөгжмийн зохиог Г.Ф.Телеманы бүтээлүүдээс анх удаа Монголын үзэгчдэд танилцуулж байгаа томоохон ажил болж байна. Нэрт хөгжимчин Игорь Кекочогийн зардлыг Монгол улсад байгаа Германы ЭСЯ болон Германы "Buffet Crampon" and "B&S and Scherzer" компани ивээн тэтгэж байна. Хоёр дахь онцлог бол манай театрын "Шилдэг цөөхүүл болон гоцлол хөгжмийн уралдаан"-ы ялагчид уг тоглолтонд оролцоно. Бид залуу уран бүтээлчдийн урам зоригийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг өсгөх, цаашдын уран бүтээлд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бид 2 дахь жилдээ симфони найрал хөгжимчдийнхөө дунд шилдэг цөөхүүл болон гоцлол хөгжмийн уралдаан зарласан юм. Гайхалтай зочинтой, анх удаа үзэгчдэд хүрч байгаа шинэ бүтээлтэй, шинэ үеийн шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц, сонирхолтой энэ тоглолт сонгодог хөгжмийн шүтэн бишрэгчид, судлаач шүүмжлэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.

Box Offices locations