Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Галт шувуу


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Балетын Хөгжлийн Сан
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 4+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан "Токио Комаки балет" компанийн айлчлан тоглолт

"Токио Комаки балет" компани нь 2016 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн, Японы анхны балетын компани бөгөөд. Ази тивдээ хамгийн хуучин түүхтэй компани юм. Бид Монголын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтын ажиллагаа эхэлснээс хойш хагас зуун жилийн түүхийг бүтээжээ.

Манай компанийн зорилго бол балетаар дамжуулан соёлын хамтын ажиллагаагаар Япон, Монгол хоёр улсын ард түмний харилцан бие биенийгээ ойлгож мэдэх, энхтайван, эв найрамдлыг улам гүнзгийрүүлэхэд зориулдаг.

"ГАЛТ ШУВУУ"

Манай компанийн толилуулах гэж байгаа "Галт шувуу" бүжгийн жүжиг нь Игорь Станиславский хөгжмийг нь бичиж ,Сергей Петрович Дягилевийн удирдсан "Русь балет" труппын бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглосон бүтээл юм.

"Токио Комаки балет" компани 1954 онд энэхүү бүжгийн жүжгийг Токиод анх удаа тайзнаа тавьсан ба Япон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээнд зориулж Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа анх удаа "Галт шувуу" балетыг Монголын үзэгчид бүхэнд толилуулах гэж байгаа онцлогтой билээ.

"ШОПЕНИАНА"

Фридрих Шопены хөгжим, С.П Дягилевийн удирддаг байсан "Ле Селфрид" балетыг "Русь балет" трупп 1909 онд дэлхийд анх удаа тайзнаа тоглосон бөгөөд "Токио Комаки балет" компани 1949 онд Японд анх удаа тоглож байсан уран бүтээл юм. Энэхүү балетыг Монголд "Шопениана" нэрээр тайзнаа тоглож, олон нийтэд таниулсан бөгөөд романтик уянгын сэдвээр бүтээгдсэн учир Комаки балетын урын сангийн төлөөлөл болж, олонтаа тоглогдсон сайхан бүтээл билээ.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations