Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ 2017


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Волейболын Холбоо
  • Тоглолтын төрөл:
  • Спорт арга хэмжээ
  • Үргэлжлэх хугацаа:
  • минут
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" 2017 оны 5 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах гэж байна.

Зүүн бүсийн тэмцээн нь анх 1998 онд зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсад 2000, 2008, 2015 онуудад явагдаж байв. Энэ жил 4 дэх удаагаа Монгол Улсад болж буй энэхүү тэмцээнд өмнө нь эмэгтэй шигшээ баг 2000 онд МӨНГӨ, 2008 онд ХҮРЭЛ медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд шигшээд шалгаран 4-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн. 2012 оноос эхлэн Азийн зүүн бүсийн холбооноос эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусдаа явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 2012, 2015 онуудад БНХАУ, 2014 онд Хонг Конгод эмэгтэйчүүд, 2013 онд Тайваньд, 2015 онд Монгол улсад эрэгтэйчүүдийн тэмцээн болсон бөгөөд 2017 оны тэмцээн ийнхүү эх оронд маань дахин зохион байгуулагдаж байна.

Азийн зүүн бүсэд 8 үндэсний холбоод харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг уг тэмцээнд анх удаагаа орсон нь манай холбоо Азийн волейболын холбооны өмнө амалсан амлалтаа биелүүлсэн явдал болсон юм. Энэ удаагийн тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоо бүх багууд мэдэгдээд байна. Үүнд: Макао, Монгол улс, БНАСАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, БНХАУ, Япон улсын Үндэсний холбоод оролцоно.

Иймд энэхүү нэр хүндтэй, бас сонирхолтой тэмцээнийг амжилттай зохион явуулах, шигшээ баг тамирчид маань амжилтаа ахиулах, волейболын спортыг шимтэн үздэг мянга мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх зорилгоор Монголын волейболын холбоо болон тэмцээн Зохион байгуулах хороо хичээн ажиллаж байна.

Тэмцээний сугалааг Зохион байгуулах хорооны дарга Ц.Энхтүвшин АВХ-ны дэд ерөнхийлөгч Цай И нар Бээжин хотод тун удахгүй хийнэ.

Монголын Волейболын Холбооны албан ёсны Facebook хуудаснаас тэмцээнтэй холбоотой мэдээлэл аваарай.

Тэмцээн 5 сарын 20-ны өдрийн 12:00 цагаас эхлэн өдөрт 4 тоглолт 2 цагийн зайтай явагдана.

2017.05.19-ний өдрийг хүртэл TICKET.mn-ээр худалдан авбал тасалбарын үнэ 8000 төгрөг
Тэмцээний өдрүүдэд БУСО-ны кассаар худалдаалах үнэ 10000 төгрөг
Багцын тасалбар (5 өдрийн) 40000 төгрөг


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Дараах TicketBOX-уудаас ч авах боломжтой.

Хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations