Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ" - Амжилтын чуулган


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • ILT
  • Тоглолтын төрөл:
  • Лекц илтгэл
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 18+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Олон улсын удирдагчдын ILT баг жилд нэг удаа "Амжилтын чуулган" арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээ "Өөрчлөлтийг өөрөөсөө" уриан дор явагдана. Энэхүү арга хэмжээнд гадаад, дотоодын олон нэр хүндтэй зочид хүрэлцэн ирдэг ба энэ удаагийн арга хэмжээнд АНУ болон ОХУ-аас зочид хүрэлцэн ирж оролцоно. "Амжилтын чуулган" оролцсоноор та олон амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхээс хуваалцаж, хувь хүний хөгжлийн шилдэг илтгэлүүдийг сонсож, бизнес эрхлэх шинэ боломжтой танилцах болно.

Мөн урлагийн одуудын тоглолтыг үзэж, эерэг хамт олон дунд нэгэн гайхалтай өдрийг өнгөрүүлэх болно. Энэ өдөр та хонжворт сугалаанд оролцон азтан болох ч боломжтой.Таныг азын тэнгэр ивээг !

Танд амжилт хүсье !

5-р сарын 27-ны Өөрчлөлтийг өөрөөсөө амжилтын чуулганд МУГЖ Т.Ариунаа, Монгол онгод" үндэсний хөгжмийн хамтлаг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран нар ая дуугаа өргөх болно.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг Улсын Филармонийн касс ба дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00

Box Offices locations