Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


TEDxUlaanbaatar "Айсуй Давалгаа"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • TEDxUlaanbaatar
  • Тоглолтын төрөл:
  • TEDx
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 14+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"АЙСУЙ ДАВАЛГАА" нэрийн тухайд...

Бид өмнөх үеийн алдаа оноо, шинэ цагийн амлалт, боломжууд гэсэн хоёр том эргийн хооронд зорчих нэг онгоцонд хамтдаа аялж байгаа билээ. Энэ бол залуус өөрсдийгөө танин мэдэх, сорих, нийгэм, хүрээлэн буй орчиндоо өөрсдийн хувь нэмрээ оруулах, ирээдүйд цогцлоохыг хүсч буй нийгмийнхээ бүтээн байгуулалтанд сэтгэл, зорилгоо нэгтгэн зүтгэх урт бөгөөд хүндхэн аялал. Бидэнд мэдлэг, мэдээлэл, туршлага дутаж байгаа ч чадах, бүтээх их тэмүүлэл байна. Эргэн тойронд өдрөөс өдөрт шинэчлэлт өөрчлөлтийн дорвитой алхмууд хийгдэж байгааг харж, тэднээс урам зориг авч, цаашид хэрхэн ийнхүү "өөрчлөгч, бүтээгч" болохыг эргэцүүлж байна. Тэгвэл ямар өөрчлөлт хаана гарч байна вэ? Хэн, ямар тогтсон систем, ойлголт, хэм хэмжээг шинээр тогтоож байгаа бол? Хувьсал шинэчлэлийн давалгааг бид манлайлан чиглүүлж чадах болов уу?

Айсуй давалгаан түүчээ үеийнхэн - бид их замын хаана яваа бол? Энэ асуултуудын хүрээнд санал бодол, шинэ санаа санаачлага, бүтээл туурвилаа олон нийттэй хуваалцаасай хэмээн бид энэ жил нийгмийн манлайлагч, бүтээгч, шинэчлэгч нарыг цуглуулан, TEDxUlaanbaatar "Айсуй Давалгаа" үйл ажиллагааг зохиох гэж байна. 1000 гаруй ороцогчидтой, бүтэн өдрийн турш зохиогдох энэ үйл ажиллагаа нь өөрчлөлт шинэчлэлийн их давалгааг хамтдаа манлайлж буй хэн бүхнийг оролцож, хэрхэн хамтарч ажиллах, биенээсээ суралцах, шинэ санаа санаалчлагуудтай танилцах тавцан болно.

Тасалбарт Өдрийн хоол, Networking хүлээн авалт, уух зүйлс багтсан болно.

Хөтөлбөр болон илтгэгч нарын мэдээллийг доорх хуудаснаас:
Вэбсайт: www.TEDxUlaanbaatar.com
Facebook: www.facebook.com/TEDxUlaanbaatar
Холбогдох и-мэйл: coordinator@TEDxUlaanbaatar.com

TEDхUlaanbaatar-ын талаар

Монгол Улсад албан ёсны лицензтэйгээр TEDx-ийн анхны арга хэмжээг 2011 онд сайн дурын, идэвхтэй Монгол залуучууд нийлж, баг бүрдүүлэн зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ нь өргөжин тэлсээр өдгөө 7 дахь жилдээ TEDxUlaanbaatar Үйл ажиллагааг явуулж байна. Бид 2011 оноос TEDxUlaanbaatar, 2012 оноос хойш TEDxWomen@Ulaanbaatar ба TEDxYouth@Ulaanbaatar, 2014 оноос TEDxUlaanbaatarLive арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнүүд удаа дараа 1000 хүртэлх оролцогчдыг цуглуулан уриалдаг, Монгол залуучуудын жил бүр хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон бна.

TED гэж юу вэ?

Жил бүр TED чуулга уулзалтын үеэр дэлхийн шилдэг сэтгэгч, санаачлагч, туурвин бүтээгчид цугларан, технологи, энтертайнмэнт, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарч буй дэвшилт, шинэ санаа санаачлагыг танилцуулан, илтгэл сонсож, санал бодлоо хуваалцдаг. 1984 онд Технологи, Энтертайнмэнт, Дизайн ("Technology, Entertainment and Design = TED") салбарын мэргэжилтнүүд АНУ-д хуран цуглаж, анхны TED арга хэмжээг зохион байгуулсан бол одоо Ванкувер хотод, салбар бүрийн манлайлагч нарыг цуглуулан, жил бүрийн чуулга уулзалтаа хийж байна. TED байгууллагын зорилго бол аливаа санаа, санаачлагыг хамгийн хүртээмжтэй, нээлттэй хэлбэрээр дэлхий нийтэд хүргэх тавцан болж байх юм. 2006 оноос TED.com вэбсайт дээр шилмэл илтгэлүүдийг үнэ төлбөргүй байрлуулж, өдгөө 2500+ илтгэл онлайн тавигдаад байгаа. Тус илтгэлүүд нь үнэ цэнэтэй санаануудаа 18 минутаас хэтрэхгүй хугацаанд маш сонирхолтой содон байдлаар илэрхийлдэг онцлогтой.

TEDх гэж юу вэ?

TED-н гол зорилго бол шинэлэг, үнэ цэнэтэй санаануудыг дэлхий нийтэд нээлттэй түгээх, хуваалцах бөгөөд тэрхүү зорилгын хүрээнд бүс нутгийн хэмжээнд бие даан зохион байгуулж болох TEDx хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Сайн дурынхан албан ёсны лиценз авснаар TED-тэй ижил хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой байдаг. TEDx арга хэмжээнүүд АШГИЙН БУС, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачлагуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой байдаг.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг Corporate Conventione Centre ба дараах TicketBOX-уудаас авах боломжтой.
TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations