Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"НАЙРУУЛГА 2007-2017" хүндэтгэлийн гала тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Хөгжим Бүжгийн Коллеж
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • минут
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"НАЙРУУЛГА" хэмээх нэрийн дор 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн цохивор хөгжмийн тоглолт маань 10 жилийн хугацаанд Монголын төдийгүй дэлхийн олон алдартай бүтээлүүдийг шинэчлэн найруулж Монголын үзэгчдэд хүргэж ирсэн. Бид жил бүр Холливудын алдартай киноны хөгжмүүдээс эхлээд орчин үеийн урсгал, бөмбөрийн шинэ үзүүлбэр зэрэг маш өргөн хүрээг хамарсан, сонирхолтой, өвөрмөц байхад анхаарч ирсэн билээ. Хөтөлбөрт ордог зохиолууд маш гүнзгий агууламжтай, суут зохиолчдын бүтээлийг сорчлон сонгож тоглодогт манай тоглолтын гол онцлог оршдог.

Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн 80 жилийн ойн хүрээнд манай цохивор хөгжмийн шилдэг уран бүтээлчид 10 жилийн турш найруулж, тоглож ирсэн 100 илүү бүтээлээс хамгийн шилдэг 20 бүтээлээ сорчлон сонгож "НАЙРУУЛГА 2007-2017" хаалтын хүндэтгэлийн гала концертоо толилуулж байна.

"Найруулга" тоглолт нь цохивор хөгжимчдийн ур чадварыг хөгжүүлж, уран бүтээлийн урын санг баяжуулж, Монголын хөгжмийн урлагт тодорхой хөгжил дэвшлийг авчирсан гэдэгт бид эргэлзэхгүй байна. Бидний тоглолтуудад хүчин зүтгэж, туслалцаа дэмжлэг үзүүлсэн үе үеийн шавь нар, эцэг эхчүүд, албан байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг Улаанбаатар чуулгын касс ба дараах TicketBOX-уудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations