Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадам


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Домог, Жонон, Хөсөгтөн, Их Монгол, Нүүдэлчид, Хэмнэл
  • Тоглолтын төрөл:
  • Хамтарсан тоглолт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадам

Ерөнхий найруулагч: МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин, Маэстро Д.Сосорбарам
Зохион байгуулагч: Н.Жавхлантөгс
Хөгжмийн зохиолч: Д.Ариунболд
Найруулагч: Д.Энхгэрэл, Д.Баярбаатар
Гэрлийн найруулагч: Д.Даваа
Туслах найруулагч: Д.Бойжоо

Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлэх; эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулж яваа уран бүтээлчдээ дэмжих; соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг билээ.

2012 онд Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд анх удаа нэгдэн тоглосноос эхлэн жил бүр өөрийн гэсэн өнгө аяс, үзэл санааг илэрхийлж, үндэсний урлагийн хөгжлийг монгол түмэндээ хүртээсээр ирсэн.

Энэ жил буюу 6 дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн "ЭХ УНДАРГА" хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

"ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадмын үндсэн бүрэлдэхүүнд язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчлан түүчээлж яваа "Домог", "Жонон", "Хөсөгтөн", "Их Монгол" болон "Нүүдэлчид", "Хэмнэл" хамтлагууд орж байгаа ба 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмэйч зэрэг онцгой содон монгол гайхамшиг нэгэн тайзнаа цугларч байна.

Та бүхнийг 2017 оны 2-р сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд хүндэтгэн урья.

Тоглолт болон бэлтгэл, уран бүтээлчдийн тухай өдөр бүрийн шинэ сонинг www.facebook.com/MongolConcert/ хуудаснаас авна уу.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Мөн МҮЭСТО-ны касс, дараах TicketBox-уудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations