Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Дарио Фо “Чөлөөт хос” инээдмийн жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 18+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фо "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжиг

Найруулагч: МУУГЗ Ч.Найдандорж
Дүрүүдэд:
Антония эхнэр - Ц.Баясгалан
Нөхөр - Э.Тодгэрэл
Профессор нууц амраг - Г.Дөлгөөн-Аюуш

Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ "чөлөөт хос"-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэн шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.



Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах нь ээ.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДЭТ-ын касс ба дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations