Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Г.Доницетти “Лучиа Ди Ламмермур”


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • минут
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Гурван бүлэгт дуурь

Хөгжим: Г.Доницетти
Цомнол: Л.Каммарано
Удирдаач: УГЗ Ж.Бүрэнбэх
Найруулагч: СТА Ан Ху Вон
Тайзны зураач: СТА Г.Ганбаатар
Хувцасны зураач: СТА Г.Оюун
Хөтлөх найруулагч: Б.Цэрэндаваа

Анх тайзнаа: 1835.09.26
Монголын тайзнаа: 2015.10.17

УДБЭТеатр 2015 онд урын сангаа Италийн нэрт хөгжмийн зохиолч Г.Доницеттийн "Лучиа Ди Ламмермур" хэмээх гурван бүлэгт эмгэнэлт дууриар баяжууллаа. Энэ нь түүний бүтээлүүдээс Монголд анх удаа тавигдсан бүтээл юм. Энэхүү дуурийн цомнолыг Английн нэрт зохиолч Вальтер Скоттын "Ламмермурын сүйт бүсгүй" хэмээх тууж дээр үндэслэн цомнол зохиогч Салвадоре Каммарано бичсэн байна.

Энэ дуурь нь олон алдартай ари, хөгжмийн хэсэгчилсэн бүтээлүүдийг агуулсан тул дэлхийн хөгжмийн түүхэнд ихэд алдаршжээ. Г.Доницетти энэхүү бүтээлээ бичиж ийнхүү алдарт хүрсэнд түүний хөгжмийн зохиолчийн нэр хүнд төдийгүй тухайн үед Шотландыг ихээхэн сонирхож байсан Европын бусад улс орнуудын улс төрийн сонирхол ихээхэн нөлөөлсөн гэж түүхчид үздэг байна. "Лучиа Ди Ламмермур" дуурийн анхны тоглолт 1835 оны 9-р сарын 26-нд Наплесийн "Teatro San Carlo" театрт болжээ.

УДБЭТеатр энэхүү дуурийг Солонгосын найруулагч Ан Ху Воны найруулгаар анх удаа тавьсан бөгөөд УГЗ Ж.Бүрэнбэх удирдаж, тайз чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар бүтээж, нээлтийн тоглолтыг 2015 оны 10-р сарын 17, 18-нд хийсэн юм.

Дүрүүд:

Лучиа, гүнгийн охин (сопрано)
Энрико Эштон, Ламмермурын эзэн гүн (баритон)
Эдгардо (тенор)
Артуро Баклоу гүн (тенор)
Раймондо Бидебент, Лучиагийн лам багш (бас)
Алиса, Лучиагийн найз (сопрано)
Норманно, ордны харуулын ахлагч (тенор)
Харуулууд болон хуримын зочид

УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглоно.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations