Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Цасангоо ба долоон одой


  • Хаана:
  • Хэзээ:
  • Продакшн:
  • Nomadic Ballet Production
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хоёр бүлэг, таван үзэгдэлт бүжгэн жүжиг

Хөгжим: Б.Павловский
Цомнол: Ах дүү Гримм
Балетмейстер: Г.Батчимэг
Хувцас дизайнер: Я.Цэцэгдорж
Тайзны зураач: Б.Алтансүх


... "- Хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй нь хэн бэ?" хэмээн бардам асуух хатан хаан, "Таны гоо үзэсгэлэн төгс төгөлдөр билээ. Гэвч цасан цагаан царайтай, цусан улаан уруултай, гил хар үстэй Цасангоо хамгаас үзэсгэлэнтэй нь, Ахайтан минь..." хэмээн айдас дүүрэн өгүүлэх толь... Хүйтэн харанхуй ордноор цуурайтуулан "- Цасангоогийн зүрхийг надад авчир!" хэмээн уурсан тушаах хойд эх ...

Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм. 1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ.

Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр 2016 оны 11 сард анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ.

6 сарын 1-ний өдөр 12:00, 15:00, 18:00 цагуудаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулан дахин тоглох гэж байна. ТАСАЛБАР БҮР БЭЛЭГТЭЙ

Зохион байгуулагч:
Nomadic Ballet Production
Дэмжигч:
GER Group


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations