Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ш.Гүрбазар "Жаргаагүй нар"


  • Хаана:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2017.10.22
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 90 минут
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
    • 25,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Зохиолч: Ш.Гүрбазар
Найруулагч: Ч.Түвшин (СТА)

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг энэ цаг дор үзэгч олны оюуны мэлмийд театрын уран бүтээлч, хамт олон өргөн барьж байна.

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд "гэрэлт хөшөө" юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хэчнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ? Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа бус уу?

Зохиолч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" жүжгийн найруулагчаар Ч.Түвшин (СТА) ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.

Дүрүүдэд:
Намдаг А.Чингүн
Нина Б.Одгэрэл
Байцаагч Г.Алтангэрэл
Цэвээн Д.Баттөмөр (СТА)
Хүн-Зөн Э.Идэрболд
Галина Г.Номуун
Цагдорж Б.Золжаргал
Харгалзагч Р.Адъяабаатар
Борчулуун Б.Золзаяа
Лэгцэгдорж О.Итгэл
Содов Ц.Төгсбилэгт
Үжийжаа Ц.Жаргалсайхан
Пунцаг О.Дөлгөөн
Юндэн Г.Ганбат
Нансалмаа Ц.Аззаяа
Хоролмаа Б.Одончимэг
Людмила Д.Асардарь

Баг бүрэлдэхүүн:
Продюсер Д.Цэрэнсамбуу (МУУГЗ)
Уран сайхны удирдагч Н.Сувд (ТС)
Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр (МУУГЗ)
Тайзны зураач Т.Алтан-Од
Хувцасны зураач О.Баярмагнай
Конструктор зураач Ч.Баярмагнай

"Жаргаагүй нар" тайзны уран бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчдэдээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий "МОНГОЛ АРДЫН СУУТ" гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.

Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойгоор УДЭТеатраас Монголын Зохиолчдын Эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит номын сантай хамтран ажиллаж байна.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

Улсын Драмын Эрдмийн Театр

  • 70118187