Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


А.Адан "Жизель"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2017.12.2, 12.3
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • 120 minutes
  • Насны ангилал:
  • 7+
  • Тасалбарын үнэ:
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хоёр бүлэгт балет

Хөгжим: А.Адан
Цомнол: Т.Готье, Ж.Сен-Жорж
Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
Хөрвүүлэн тавьсан: Ф.Г.Кайдани
Хөтлөх найруулагч: Ц.Чинзориг
Тайзнаа анх тавигдсан: 1841.06.28

Уран бүтээлчид :
Жизель-Г.Батчимэг СТА,
Альберт-А.Эрдэнэболд,
Ганс-Э.Эрдэнэжаргал СТА,
Мирта- У.Анужин,
па-де-де -Ч.Дүүрэнжаргал, Т.Хан-Очир,
Батильда-Б.Энхтуул СТА,
Герцог-Х.Мөнгөнхөлөг СТА,
Ээж-Р.Байгалмаа СТА,
Зэвсэгч- Ц.Төмөрсүх СТА
УДБЭТеатрын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, найрал дуучид, ХБК-ын оюутан сурагчид оролцоно.


Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хэр нь аз жаргал бялхсан бяцхан тосгон оршино. Ургацын баярын завгүй өдрүүд үргэлжилж, тосгоныхон инээд хөөр дүүрэн байх агаад хүн бүрийн хайрыг татсан хонгорхон бүсгүй Жизельд ойн цагдаа Ханс хором тутам сэтгэлээ илэрхийлэх ажээ. Гэвч Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад хэдийнээ дурласан байлаа...

Адольф Шарль Адан хэмээх нэрийг урлагийн түүхнээ мөнхөлсөн энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг 1841 оны 6-р сарын 28-ны өдөр Парисын Гранд Опера театрт ийнхүү амилж байжээ. Тэр өдрөөс хойш хоёр зууны турш хэд дахин үзсэн ч ханамгүй гайхалтай бүтээл хэвээр байж, олны талархлыг хүртсээр байна. Нөгөө ертөнцийн охин сүнснүүдийн гайхам сонин бүжгийг харуулахын тулд пуанты буюу хөлийн хуруун дээрээ явах үзүүлбэрийг илүү боловсронгуй болгосон, түүнчлэн хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, мөн жүжиглэж болохыг анх харуулснаараа "Жизель" сонгодог урлагийн ертөнцөд балетын эзлэх байр суурийг өндөрт өргөсөн хүндтэй бүтээл юм.

19-р зуунд барууны орнуудад урлагийн хямрал болж байхад оросын тайзнаа "Жизель" улам бүр төгөлдөржин хөгжиж, өнөөдөр дэлхий дахинаа оросын сонгодог дэглэлтээр илүү мэдэх болжээ. Энэ хувилбараар 1979 оноос эхлэн УДБЭТ-ын тайзнаа тавигдаж байгаа билээ.

Гал халуун дурлал, хууран мэхлэлт, итгэл найдвар, гуниг гансрал, үхэл. Гэвч үхлээс хойш ч амьдарсаар байх хайр сэтгэл, сүнсний ертөнц. Энэ бүх үйл явдлын нэгэн хэсэг болж балетын урлагийн гайхамшгийг мэдрэх Таны үдэш – 2016 оны 12-р сарын 4.


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389, 99196609, 98886609