Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Нүүдэлчин Монгол 2022 Фестиваль


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монгол Чуулган, Miracle Agency, Монголын христийн дууны хороо
  • Тоглолтын төрөл:
  • Фестиваль
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 14
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2022"

Соёлын биет бус өвийн их наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга билээ.

Хүмүүний амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл юм.

Иймд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байна.

Та өв уламжлалаа хүндэтгэн үндэсний хувцастайгаа ирнэ үү.

Нэг өдрийн тасалбарын үнэ 20,000₮ (гурван өдөр арга хэмжээнд оролцох бол 3ш тасалбар авна.)

/ Тасалбарыг буцаах боломжгүй /

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ - 2022 зохион байгуулагдах газрын байршлыг дараах зургаас харна уу.

Box Offices locations