Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


NIGHT MUSEUM with BAYARTSETSEG


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Б.Баярцэцэг
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 18+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр "Үдшийн музей" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Энэ жилийн "Үдшийн музей" арга хэмжээнд миний бие уригдан бүрэн хэмжээний амьд хөгжмийн тоглолтыг 2022.07.04-ийн өдөр та бүхэндээ толилуулах гэж байна.

ХӨТӨЛБӨР
19:00-19:30 Зочдыг угтах / wine угталт/
19:30-20:20 Чойжин ламын сүм музейг үзэх
20:20-21:00 Хөнгөн зоог, тансаг ундаа
21:00-22:40 Дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт
23:00-24:00 Үдшийн сүм музейд тухлан саатаж дурсамж бүтээх чөлөөт цаг

Тоглолтонд урилгаар ятгын хатан хаан, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Н.Наранбаатар (Наагий), Б.Алтанжаргал нар оролцоно.
Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч та бүхэн эртний сүмийн увидаст орчинд бидний амьд хөгжмийн тоглолтыг таашааж, анхилуун үнэрт цэцэрлэгт хүрээлэнд тухлан амтат дарс, хөнгөн зоог хүртэж, домогт музейн гайхамшигт сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий, сонороо баясгах боломжтой юм.
Та бүхнийг хүрэлцэн ирж бидэнтэй хамт мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Вэбсайт: https://www.bayartsetseg.mn/
Холбоо барих утас: 8080 8000, 91111981
Social ID : Bayartsetseg
Choijin Lama Temple Museum/Чойжин Ламын Сүм Музей @choijinlamatemplemuseum

Box Offices locations