Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Altaic Mount Runner


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Altaic Mount Runner
  • Тоглолтын төрөл:
  • Экстрим спорт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Бартаат марафоны тухай

"Tough Mudder" нэрээр олон улсад алдаршсан холын зайн бартаат марафон нь олон улсад жилд дунджаар 25 удаа болж, нийт 2 сая гаруй оролцогчдыг хамруулдаг. Энэхүү тэмцээн нь багийн ажиллагаагаар дамжуулан хувь хүн өөрийгөө нээх, ялан дийлэх арга зүйд сургадаг онцлогтой, экстрим төрлийн тэмцээн юм.

Энэхүү уулын бартаат марафоныг олон улсын стандартын дагуу, Монгол орны байгалийн нөхцөл, онцлогт тохируулан "Алтайк Маунт Раннер" нэрээр Монголд анх удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.

Үзэсгэлэнт байгаль, сүрлэг тогтоц бүхий Алтайн нурууг олон улсад, тэр дундаа экстрим спорт сонирхогчдод сурталчлах зорилгоор "Алтай" хэмээх нэрийг бэлгэдэл болгон "АЛТАЙК Маунт Раннер" гэж нэрлэсэн.


"АЛТАЙК МАУНТ РАННЕР" тэмцээний тухай

"Алтайк Маунт Раннер" нь анх удаа зохион байгуулагдаж байгаа тул тэмцээний дүрмийг хялбар байлгах бөгөөд бартааг туулсан эсэх; гүйцэтгэсэн хугацаа; тэмцээний нийт маршрутыг гүйцээсэн эсэхээр дүгнэнэ.

Энэ удаагийн "Алтайк Маунт Раннер" тэмцээн нь Скай Резортын Хүрхрээ, Нүхт, Тэнгэр, Зайсангийн замуудыг хамарсан Тайхар, Галуун цуваа, Дугуй бартаа, Алтайн нуруу, Спайдер зэрэг нийт 13 бартаа байршуулсан, 6 км замтай байх ба оролцогчид болон үзэгчдэд жинхэнэ экстрим спортыг мэдрүүлэх хэмжээнд, олон улсын жишгээр зохион байгуулагдах юм.

Бартаа бүр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багийн ажиллагаа хөгжүүлэх зорилгоор засагдсан бөгөөд оролцогч тус бүрийн бусадтай дасан зохицох чадварыг хөгжүүлэх онцлогтой. Оролцогч өөрийн сайн дураар зарим бартаанд оролцохгүй байж болох ба тэмцээний бусад хэсгээс олон тооны мөн чанар, давуу талуудыг өөрийн биеэр үзэж, суралцах боломж олгодог нь энэхүү тэмцээн дэлхийд алдарших гол нөхцөл болжээ.


Зохион байгуулагчийн тухай

ММДТХ нь Монголын мэргэжлийн дасгалжуулагчид болон тамирчдын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх, тэднийг дэлхийд алдаршуулах, цаашлаад тамирчдад дэлхийн жишигт нийцэх спортын орчныг бий болгож өгөх чин зорилго бүхий холбоо юм.

Манай холбоо нь Монголд анх удаа "Алтайк Маунт Раннер" хэмээх бүх нийтийн уулын марафон (Ультра марафон) төслийг санаачлан ажиллаж байна.


Тэмцээнийг үзэхийн тулд та зүүн гар талд байрлах "Тасалбар авах" цэсээр орж 5000₮ гэсэн сонголтыг дарах ба захиалга баталгаажсан тохиолдолд тасалбарыг таны бүртгүүлсэн цахим хуудсаар явуулах болно. Таны тасалбар И-мэйл хаяг дээр attach files дотор PDF file хэлбэрээр харагдах ба тэмцээний өдөр тасалбарыг дурын принтэрт хэвлэж ирнэ. Мөн ухаалаг утсандаа PDF файлаа Save эсвэл Download хийн хадгалаад ирэх боломжтой.

Тэмцээнд оролцохын тулд та зүүн гар талд байрлах "Тасалбар авах" цэсээр орж 20,000₮ гэсэн сонголтыг дарах ба захиалга баталгаажсан тохиолдолд тасалбарыг таны бүртгүүлсэн цахим хуудсаар явуулах болно. Таны тасалбар И-мэйл хаяг дээр attach files дотор PDF file хэлбэрээр харагдах ба тэмцээний өдөр тасалбарыг дурын принтэрт хэвлэж ирнэ. Мөн ухаалаг утсандаа PDF файлаа Save эсвэл Download хийн хадгалаад ирэх боломжтой. Тэмцээнд оролцох оролцогчидын аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой мэдээллийг авч анкет үүсгэх тул та энэхүү анкетийг PDF file-аас татаж аван бүрэн гүйцэт бөглөн тэмцээнд оролцох өдрөө тасалбарыг анкетийн хамт авчирна

Box Offices locations