Онлайн туслах
Тасалбар худалдаалж эхлэх:
хоног
цаг
минут
секунд

Never Enough


  • Хаана:
  • Тусгаар тогтнолын ордон
  • Хэзээ:
  • 2020.12.4, 12.5
  • Уран бүтээлч:
  • Hiilch Degi & hiilch Bilguun
  • Тоглолтын төрөл:
  • Шоу

Дэлгэрэнгүй мэдээлэл


Name

NEVER ENOUGH ХИЙЛИЙН ДУЭТ ТОГЛОЛТ

МУСТА, Хийлч Ч.Дэлгэрцэцэг өөрийн коучинг төслийн хүрээнд залуу уран бүтээлч, хийлч Б. Билгүүнтэй хамтран цоо шинэ классик поп жанрын "Never Enough" тоглолтоо үзэгчиддээ хүргэж байна. Сонгодог урлагийг хөгжүүлэх, тэр дундаа сонгон суралцагч залуучуудад урам зориг нэмэх, үзэгчиддээ шинэлэг хэв маягийг хүргэж, тэдэнд хийл хөгжмийн ертөнцийг ойртуулж, ойлгуулахаар зорьж буй тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх юм.

Нэгдүгээр хэсэг: Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын чихэнд хэдийнээ хоногшсон уран бүтээлүүдийг орчин үеийн хэв маягт хөрвүүлэн UB Drums, Улаанбаатар чуулга, МУСТА Ятгачин Я. Мөнх-Эрдэнэ нарын хамт эгшиглүүлнэ.
Хоёрдугаар хэсэг: Олон улсын алдартай хөгжмийн зохиолууд, киноны дуунуудыг хийлийн гоцлол, дуэтээр уянгалуулахын хамт Хөгжмийн зохиолч, Никитон хамтлагийн дуучин Ч. Батчулуунтай хамтран туурвисан шинэ аяз, бүтээлүүдээ хийлч Ч.Дэлгэрцэцэг анх удаа тайзан дээр тоглоно.
Гуравдугаар хэсэг: Попын хаан Майкл Жексоны бидний сайн мэдэх дуунууд болон орчин үеийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй залуу үеийн сонсох дуртай дуунуудыг залуучууддаа мэргэжлийн бүжигчид, гэрлийн шоу үзүүлбэрийн хамтаар хүргэнэ.

Уран бүтээлчдийн танилцуулга:
МУСТА, Хийлч Ч. Дэлгэрцэцэг нь 6 настайгаасаа эхэлж Монгол Улсын Консерваторид хийлийн ангид элсэн суралцаж төгссөн ба АНУ-ын Мичиган мужийн Grand Valley State University сургуулийг гоцлол хийлчин мэргэжилтэй амжилттай дүүргэсэн. Тэрээр үзэгчиддээ бие даасан 6 тоглолтыг амжилттай хүргэж, олон уран бүтээлийг сонордуулаад байна.
Залуу хийлч Б. Билгүүн нь хийл хөгжимтэй мөн адил Монгол Улсын Консерваторид 6 настай элсэн орсноор танилцаж, улмаар АНУ-ын Охайо мужийн Oberlin Conservatory of Music сургуулийг гоцлол хийлчээр дүүргэсэн. Тэрээр Америкийн алдарт Карнеги Холлд тоглосон анхны Монгол уран бүтээлч ба Германы оркестортой хамт Европын хотуудаар аялан тоглож байсан туршлагатай, дотоодын болон олон улсын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож ирсэн, авъяаслаг хийлч юм.
Тоглолтын зохион байгуулагч:
Тоглолтын Ерөнхий Зохион байгуулагчаар "Sound of Mongolia" ажиллана

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 23-р байр

2) TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

3) TicketBox 2: EMart (Сансар)

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт